Сообщения

Сообщения за 2016
Изображение
Таван ханатай гэрийн хоймор голлон суугаа Талын Монгол айлын дөлгөөн хөх өвгөнд Тансаг хангалуун явсан залуу нас гэж бий Тамшаалж үзээд хаясан цамаан үе ч бас бий Тунгалаг мөрний хөвөөнд хөөрч гүйсэн өдөр бий Туурайт хүлгээ унаад булгиж онгирсон он жил бий Тогос шиг ганган бүсгүйд сэтгэл алдарсан мөч бий Тоомжиргүй зангаар түүнийгээ орхиод одсон ааль гэж бий Төрд зүтгэж түмэнд хүндлэгдсэн алдар бас бий Төмөр өргөж томчуулд зарцлагдсан бяр чадал бий Тааруу хувцаслаж бусдад чичлэгдсэн өдрүүд ч бий Тансаг сайхан идээгээр саахалтаа дайлсан найр бас бий Төрсөн охиноо хүнд өгөхөд дусалсан нулимсны мөр бий Төөрсөн бадарчинг гэртээ хонуулж тус болсон ач буян бий Төмөр хүлгийн эхүүн утаанд согтож явсан цаг бий Төрүүлсэн ижийдээ вансэмбэрүү үзүүлэхээр үүрч очсон уул нь бас бий Таван ханатай гэрийн хоймор голлон суугаа Талын Монгол айлын дөлгөөн хөх өвгөний Туулж өнгөрүүлсэн амьдралын үнэн нүдэнд нь дурайж Тунхаглаж айлдсан бичээс бүрийн нь хатуу мөр үрчлээ болон бууж Туурвиж...
Изображение
Нoм уншсан тэмдэглэл <<Нууц "Өсвөр үе ба залуучууд" >> ...Номын эхний хуудсан дээр "Хайртай дүүдээ. Илүү их амжилт гаргаарай. 2010.04.21" гэх эгчийн минь сэтгэлийн үг зурайж байв. Бүхэл бүтэн 6 жил би энэхүү номыг уншиж зүрхлэлгүй хойш тавьж шүүгээндээ хадгалсан байжээ. Цаг хугацаа үнэхээр нисэх мэт өнгөрч буйг сая л анзаарч байгаа минь энэ... Магадгүй тухайн үед 13 настай бяцхан охин амьдралд суралцах арай болоогүй байсан юм болов уу? Эд нахиалж, өөрийгөө олох гэж бүдчиж байсан гэрэл гэгээтэй үе минь шүүдээ. Ямар ч байсан тэр үед би уран зохиолын ном , өгүүллэг, туужуудыг ихэд сонирхон уншдаг байсан юм. Гэхдээ энэ их хугацааны дараа амьдралын маш олон нууцуудыг задалсан энэхүү номыг уншиж, ойлгосондоо би маш их баяртай байна.         Тэгэхээр нууц гэж яг юу вэ?  Хэрвээ бүгдэд ойлгомжтой, бас огт нуршилгүй тайлбарлах юм бол нууц бол таталцлын хууль . Өөрөөр хэлбэл чи юу л бодно, тэр бүхэн чинь тохиолддог гэсэн үг. Хорвоо ертөнц дээр ижил төстэй ...
Изображение
Мэргэжил бүхэн сайхан Миний хувьд анагаахын чиглэлээр ОХУ-д суралцдаг бөгөөд эмч болохоор зорьж байгаа хүүхдүүддээ мэдээлэл өгөх үүднээс  анагаахын сургуульд суралцах давуу болон сул талуудыг чадахынхаа хэрээр тоочъё.  -Юуны өмнө амьдралынхаа 10 болон түүнээс дээш жилийг дахиад сурч өнгөрүүлнэ гэсэн бүрэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. -ЭЕШ-дээ бэлдээд өөрийгөө аймар их хичээл хийж байна гэж бодож байвал үнэхээр том эндүүрэл. 9 сарын эхний 7 хоногт л үүнийг ойлгоно. -Бараг бүх хичээл дээр бүтэн ном цээжилж ирэх даалгавар өгнө. Дараа долоо хоногт асуугдаж чадахгүй бол нөхөж асуугдахын тулд 2 ном цээжлэх хэрэгтэй болно. ( Яг ч бүтэн ном биш лдээ. Тэгэхдээ бараг л 😂 ) Монголын анагаахд бол уншаагүй тохиолдолд касс-нд мөнгө төлөөд, баримтаа багшдаа авчирч үзүүлснээр нөхөлт хийх боломжтой болдог.  - Аймар гоё давуу тал- та нар хаана ч, ямар ч үед, суугаа, зогсоо хамаагүй унтаж сурна. 😅  - Анатомийн хичээл чинь та нарт шөнө бүтэн нойртой хонох боло...
Изображение
Намар болохоор л цаанаасаа сэтгэл гэгэлзэж, их хотын хөл хөдөлгөөн дунд өөрөөсөө өөр хэнийг ч  анзаарахгүй эргэцүүлэл дундуур ганцаараа алхлахдаа хөл доор хөглөрөх навчсыг хараад хөөрөн баясаж, тоглож гүйдэг байсан балчир ахуй насаа эрхгүй дурсаж эгээтэй л эргээд оччихсон юм шиг санагдаж дотроос нэг юм оволзох нь сонин. Учрал ийнхүү бодон алхсааар саяхан орсон борооны хатаж амжаагүй дуслуудыг сандал дээрээс арчаад хажуудаа унасан ганц шаргал навчыг авч хаях гэснээ гэнэт азнан түүнийг ширтэн дахиад л бодолд дарагдчихав. 4 жилийн өмнө яг ийм намрын нэгэн орой цаг агаар үнэхээр сайхан байгааг ашиглан зав гаргаж хэдэн зураг дарж цуглуулгадаа нэмэхээр Учрал гадагш гарав. Түүний хувьд зураг авах гэдэг хобби гэхээсээ илүү ажил болтлоо хөгжсөн зүйл. Энэ цэцэрлэгт хүрээлэнд гол объектоо болгоод зураг авах боломжтой хэд хэдэн сонирхолтой хөшөө, барилга байдгийг санаад тэр орой энэ газрыг сонгон ирсэн юм. Бараг нүцгэрч дууссан хос хоёр модны голд байрлах сандал дээр урд нь зурагтаар л харж б...
Халхын их яруу найрагч Хар Чойномыг дуурайлаа гэж Хожим миний шүлэгтэй танилцаад Хов жив болох байх даа. Хүний санааг хуулна гэдэг "Хулгай"-тай утга нэг Хүн чанартайгаа эвдрэлцэж Хуурах зориг надаас яавч гарахгүй. Худлаа мөртүүд бичиж Хулхидаж түмэнд дурсагдсанаас Хоногийн ганц хоолондоо Хор хийж хүртсэн нь дээр. Учир ийм тул эрхэм хүндэт, Уншигч, сонсогч минь бүү муул Угаасаа би хуулах дургүй Утга зохиолыг хуурч болохгүй. Найраг гэдэг дуусдаггүй баялаг Найрагч нь төгсөхөөр дуурсагддаг алдар Нартаас бие минь халин одлоо ч Намайг үргэлж дурсаг гэсэн арга.
Намар ирэх нь Гуниг юм Нааш ир гэх нь Гунихрал юм Навчис хаялах нь Гутрал юм Насан нэмэгдэх нь Гансрал юм. Намар оройн сэрүүн салхинд Налайж суух л тайвшрал юм Нулимсанд дурласан энэ улирлаас Нуугдаж л явбал амгалан юм.
Изображение
Эх орноо санаад тэр уйлдаг байхдаа Эхэр татах чимээ нь аянга болж буудаг байхдаа Эх болсон уулсаа харж тэр харамладаг байхдаа Эзэн Чингис хааныхаа эр зоригоор дутдаг байхдаа Бусдын нутгийн шороон дээр тухыг олж чадаагүй байхдаа Бурханд залбирч өглөө бүр буцаж харихыг гуйдаг байхдаа Бундан хэлбэртэй зүрхэнд нь гомдол хэдийнээ хурсан байхдаа Бороон мянган дуслаар нулимсаа тэр илгээдэг байхдаа Хөөрөлдөж өссөн Хөвсгөл, Увсаа үргэлж тэр дурсдаг байхдаа Хүлээж байхыг захиад хүрээд очихоо амладаг байхдаа Хөнгөхөн гуниг өвөрлөж ододтой шөнө ярилцдаг байхдаа Хөөрхий Байгал нуур минь их л ганцаарддаг байхдаа Монгол хүн хараад аврах нь гэж баярладаг байх даа Морин төвөргөөн сонсоод найдлага тавин хөөрдөг байхдаа Мөнгөнөөс доогуур үнэлдэгт сэтгэл дотроо шаналдаг байхдаа Мөрөн , Сэлэнгэ, Орхон, Хэрлэнтэйгээ хуучилж суухыг хүсдэг байхдаа Эсвэл Байгал минь эндээ идээшээд Эх нутаг шигээ санадаг болоод Итгэл юу нь тасарчихсан болохоор Ирнэ гэж хүлээхээ больчихсон болов уу.
Изображение
Хөшигний цаана саран доогтой инээж Хөшигний цаана үүлс гуниж Хөшигний цаана цонхон дээр бороон дусал урсаж Хөшигний цаана хөшсөн би норж зогсоно. Хөшигний цаана ноход уурсан хуцалдаж Хөшигний цаана хөдөөгийн амьдрал үргэлжилж Хөшигний цаана хөхөө шувуу донгодож Хөшигний цаана хөшсөн би уйтгарлан зогсоно. Хөшигний цаана нар манддагаараа мандаж Хөшигний цаана уулс дүнсийдгээрээ дүнсийж Хөшигний цаана усны давалгаа цангасан хөрсийг ундаалж Хөшигний цаана хөшсөн би хөдлөхгүй зогсоно Хөшигний цаана хүүхдийн инээд цангинаж Хөшигний цаана хөх манан татаж Хөшигний цаана модод юуг ч юм шивнэлдэн ганхаж Хөшигний цаана хөшсөн би л хөшин зогссоор...
Изображение
Алсын замд уулсын бараагаар хань татаад Атан тэмээний алхааг тоолж цаг нөхцөөгөөд Аавын үгсийн үнэнийг тунгааж өөрийгөө зэмлээд Алжаал юугаа тайлж галт тэрэгний бүхээгт хажуулдаад Ээжийн дээлийн энгэрийг үнэрлэж сүүгээ нэг санагалзаад Эх орны Алтан чулуунаас адис авч хийморио сэргээгээд Эргэж ирэх өдрөө цаг тооллын бичгэн дээр дугуйлаад Элгэн нутгаасаа гараад хилийн дээс алхахад Энэ хорвоо бүхэлдээ миний л зүрхэнд багтаж Эдүгээ цагийн баатар би л юм шиг санагддаг Эгэл охин Отгонсайхан найргийн дэвтрээ цүнхлээд Эмч гэх алдрыг авч ирэхээр тэстэйгээ хамт урсдаг.
Анагаах-д элсэх гэж байгаа оюутнууддаа тухайн сургуулийн давуу талуудыг танилцуулья. :D - Номын сан.  АШУҮИС-ийн номын сан нь оройн 20.00-21.00 цаг хүртэл ажилладаг бөгөөд нэг зэрэг маш олон оюутан хичээллэх боломжтой, өндөр шаардлагатай, чимээгүй, цэвэр цэмцгэр, бас эмх цэгцтэй, баг хамт олноороо хичээлээ хийхэд зориулагдсан бүлгийн өрөөтэй. Оюутнууд номын сангийн картаа номын санчид үлдээн оронд нь суудлын дугаар авч ордог ба тухайн суудал дээрээ номын санг хаатал хичээллэж болно. Хэн ч чамд саад болохгүй, хэн ч чиний суудлыг булаахгүй, зөвхөн чамд зориулагдсан бяцхан орчин. Миний лав хамгийн сайн төвлөрдөг газар байсан. - Оройн цагаар оюутны үнэмлэхээрээ анги 'түрээслэн' авч түүндээ хүссэнээрээ хичээллэж болно. Үүнд илүү тайлбар хэрэггүй байх, ямар ч байсан энэ бол гайхалтай боломж. - Зөвхөн сургууль дээр хэрэглэдэг эд зүйлс, зарим авч явахад хэтэрхий том ном, халат, мэсийн хувцас гээд л өөрт хэрэгтэй бүхнээ хадгалж болох "шүүгээ" түрээслэх боломжтой. Хичээлээсэ...
Шударга бусаар дүүрчихсэн энэ хорвоод бүх зүйл мөнгө хэмээх зурагтай цаасаар хэмжигддэг болчихож. Бидний мэдэх, бидний бүтээх гэрэлт ирээдүй минь хэн нэгэн баян ахын халаасны ачаар хормын төдийд үгүйрээд хоосордог цаг үе ирчихэж. Хичээсэн нь биш хуурсан нь амжилтанд хүрч, хийсэн нь биш худалдаж авсан нь ялдаг еревделтэй нехцел байдал үүсчихсэн. Би мэдэхгүй юм. Энэ бүхэн ямар үр дагавар авч ирэхийг, хэдэн хүн үүнээс болж амьдралаараа хохирч, хэдэн хүний нүднээс гомдлын нулимс асгарч байгааг. Үнэнээр яваад хождог хорвоо аль 19-р зуунд үлдчихсэн, өнөөдөр бол харин өөр хэрэг гэж өөрсдөөрөө бахархсан "баян" ах, эгч нар цээжээ дэлдэх. Яахав ээ, худалдаж авч болдог бүх юмыг худалдаад авж болно. Гэхдээ нэг л зүйлийг хэлье, хүн чанар, хүнлэг сэтгэл, аз жаргал, гагцхүү амьдралыг утга учиртай болгодог тэр харагддаггүй мөртлөө хамгийн нандин зүйлсийг худалдаж авч болдоггүй юм шүү. Бурхан бүгдийг харж байгаа!
Изображение
Хайрын улирал маань гоёлоо зүүгээд хамаг дэлхийд өнгө нэмчихэж. Нахиалж буй бяцхан навчсыг харахаар өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодорч, сэтгэл сэргэх нь юутай сайхан. Юутай ч зүйрлэмгүй нэг тийм гоё мэдрэмж, ундраад л, урсаад л байх баяр хөөр, хаанаас ч юм зүрхэнд гэнэт ирчихсэн энэ их аз жаргал... Дотор минь багтаж ядах шиг санагдах энэ олон гэрэл гэгээг хаана хадгалахаа би өөрөө ч мэдэхгүй нь. Гудамжинд зөрөөд өнгөрөх гунигласан нэгнийг гүйж очиж тэврээд өөртөө байгаа энэ их энергиэсээ жааханг ч болов бэлэглэчих юмсан. 
Та яаж ийм гайхалтай байдаг юм бэ, ээжээ. Уучлал эрсэн үгс минь төгсгөл үгүй урсаж байхад, уйтгарын гашуун нулимс хацар дээр хатаж байхад, гомдоллосон олон үгс минь ундраад л, ундраад л байхад , ганцхан үг хэлээд л нар мандуулчих юм. Та яаж ийм гайхалтай байдаг юм бэ, ээжээ. Амжилт бүхний ард асаалттай зогсоод, айж сүрдэх юм бол хурайлж аргадаад, айлын хүнд гомдоод ахиад л уйлж байхад ганцхан инээмсэглэл урлаад л дулаацуулчих юм. Та яаж ийм гайхалтай байдаг юм бэ, ээжээ. Аз жаргалтайгаар инээх үед намайг харж сэтгэлээ дүүргээд, айлын тавагнаас атга чихэр хармаалж арван естөй охиндоо хадгалаад, алдрай жаахан хэвээр нь л охиноо нандигнах юм. Та яаж ийм гайхалтай байдаг юм бэ, ээжээ. Баярлах үед нүдэнд тодрох оч, гуниглах үед сэтгэлд татах манан, хайрлах үед зүрхэнд ирэх догдлол, надад хэдийнээ танил болсон аль эсвэл шинээр ирсэн энэ бүх мэдрэмжийг хуваалцая гээд хүн хайвал, хамгийн түрүүнд та л байх юм. Охин нь ижийгээсээ юу ч нуухгүй ээ, хүйгээрээ холбогдсон байдаг ...
Изображение
Амьдралд баярлалаа гэж хэлэх үе зөндөө,. Аз жаргалыг хамт бүтээлцдэг хүн байна гэдэг хамгийн гоё <3 
Изображение
Жаахан байхдаа *Зүрхэнд шингэсэн намар* гэж СОАК үзэж байх үед гол дүрийн залуу нь хайртай охиноосоо хойд насандаа юу болж төрөх хүсэлтэй байгааг нь асуухад "Мод" гэж хариулж байхыг сонсоод тэр үедээ их л гайхаж байж билээ. Түүнээс хойш би ч бас энэ талаар зөндөө бодсоны эцэст өөртөө тохирох хариуг олсон юм. Би хэрвээ хүмүүн биеийг олж төрөөгүйсэн бол, эсвэл ахиад хүн болж төрөх тавилан олдохгүй бол "УС" болж төрөх байсан. Яагаад гэж үү? Ус бид 2 ер нь их адилхан болохоор тэр. Жаахан сонин санагдаж байж магадгүй л дээ. Гэхдээ би усны дэргэд байх үедээ дотоод хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, өөрийгөө чагнаж, хүсэл мөрөөдөл, зорилгоо хүртэл тодорхойлж чаддаг. Би усанд хүрэх үедээ ер бусын сонин мэдрэмж авдаг (мэдээж байнга биш). Ус миний ганцаардлыг , баяр баяслыг, бас уйтгар гунигийг хуваалцаж, уйлаад суухад чимээгүйхэн нулимсыг минь тосоод л авдаг. Тэр юу ч асуудаггүй, тэр зүгээр л сонсдог болохоор сэтгэл минь тайвширдаг байх. Ус амьдралыг тэтгэдэг, тэр бүгд...
(Хайр гэдэг сонин юмаа, яг л хятдад үйлдвэрлэсэн бараа шиг. Жинхэнэ эсвэл хуурамчийг нь танихад үнэхээр бэрх. Хөөрхөн худалдагчийн худал үг, эелдэг инээмсэглэлд хууртаж авчихаад дараа нь харамсдаг шиг гоё залуугийн хэлсэн үг болгонд нь итгэчихээд дараа нь өөрийгөө зүхэж суух гэж)
Хайртай гэж бодож байсан сэтгэл чинь хөрснийг мэдээд, хайртай гэж итгэж байсан гал чинь унтарсныг анзаараад, хамтдаа төсөөлдөг байсан ирээдүй чинь нурж унахыг хараад, хамт өнгөрүүүлсэн цөөхөн өдрүүдээ дурсамж болгон бичиж үлдээгээд бүгдийг дуусгахаар шийдэн цэг тавихаар зэхсэн бол зүрхээ чагна,тэгээд цохилттой нь ярилц. Зөв хариу нь олдоно доо, зүрх бүгдийг мэддэг юм. Чамд сэтгэл гаргадаггүй бол, чамайг гээд ирдэггүй бол, уйлахад нулимсыг чинь арчдаггүй бол, уурлахад чинь аргадаж тэвэрдэггүй бол, жаргалтай үеийг чинь л хуваалцдаг бол, зовох цагт холдчихдог бол, өвдлөө гэхэд асардаггүй бол, өөрийг чинь хайрлах тэр залууг өөрөө иртэл хүлээ дээ, бүсгүй минь. Өнгөт хорвоо чамд түүнийг чинь бэлдчихээд өгөх үеэ олохгүй бэдэрч яваа, өнгийн залуусын аашийг таниулахаар өөр бусадтай нь бас уулзуулж байгаа . Муу залуустай учирч үзээгүй хүн сайн залууг таньж чадахгүйн учрыг орчлон өөрөө сайн мэднэ. Чамайг л хайрлах зүрхтэй залууд чи бүхнээ зориулах учиртай болохоор чамд зориулагдаж ирсэн түүнийгэ...
Эхлүүлж байгаа шигээ зоригтой, эрч хүчтэй, дуусгана гэсэн тэмүүлэлтэй, бас тэвчээртэй байх юмсан. Чи мэднэ. Хэрвээ дунд нь нэг л удаа дүрэм зөрчих юм бол, дахиад л өөрийгөө үзэн ядаж, зэмлэж, стресстэж... Тиймээ, би дуусгах л ёстой юм байна. Надад өөр сонголт байхгүй. 
Изображение
Нэг ийм зүйл уншчихлаа. Нээрээ л тийм байна. Энэ талаар бодол төрдөг хэдий ч хэзээ ч үргэлжлүүлж, түүнийгээ төсөөлөл болгож байсангүй.  Үнэнээс бид зугтаж, үхлээс бид айдаг юм байна. Яг ийм бодол тархинд харваж орохын төдийд л толгойгоо сэгсрэн өөрийгөө чөлөөлж өөр тийшээ явдаг байж. Айгаад яахав дээ, амьдрал дуусах нь үнэн шүү дээ, үхэлтэй нүүр тулж өөр ертөнцөд очих өдөр ирж л таараа...  Гэхдээ гэрэл гэгээ, алтан нар, нүд гялбуулсан ирээдүй минь миний өмнө бэлэн байхад би тэднээсээ зугтахыг хүсэхгүй байна. Нүцгэн эхлээд нүцгэн дуусдаг нь үнэн хорвоог хувцастай туулмаар байна. Хар бараан бодлуудаар өөрийгөө тойруулж, муугаар дүүрсэн тархитай байхыг хүсэхгүй байна. Үгүй, би санал нилэхгүй. Үхлийн тухай би бодохгүй. Яадаг юм, би айж байна. Явна гэхээс, бүгдийг орхино гэхээс, хав харанхуй руу шургана гэхээс айж байна. Би хором мөч бүхэнд баясаж, хоног өдөр бүрийг инээмсэглэж өнгөрүүлмээр байна. Нас нэмж, хүн болж байгаадаа баярламаар байна. Насыг надаас хэн ч аваагүй, насыг ...
Яг юунаас аз жаргал мэдрээд байна вэ? Яг юу сайхан сэтгэгдэл төрүүлээд байна вэ? Юу хийхээрээ стресстэж, нервтээд байна вэ? Хэн чамайг таагүй байдалд ороход хүргэж байна вэ? Бүгдийг тодорхойл. Чи юунд дуртайгаа, чи юуг хийх ёсгүйгээ... Аз жаргалтай байхын тулд. Амьд байгаа мөч бүхнээ мэдрэхийн тулд.  
Нэг тийм гоё мэдрэмж. Хайртай хүмүүсээ баярлуулах гоё тиймээ? Тэднийгээ баярлаж, аз жаргал дүүрэн харцаар хараад инээмсэглэж буйг нь харах тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй нэг тийм гоё мэдрэмж. Хором, мөч алдалгүй өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлж, хүмүүст баяр хөөр бэлэглэдэг бол хичнээн сайхан байхсан. 
Хэрвээ чамд одоо л нэг юм зөв замаар явж байгаа юм шиг санагдаж байвал чи үнэхээр зөв замаар явж байнаа л гэсэн үг. Нэгэнт сонгоод түүгээрээ алхаж яваа бол зөв эсвэл буруу гэдэгт бүү эргэлз. Буцах талаар бодоод ч хэрэггүй. Харин дундаас нь буцаж магадгүй замаар сэтгэл дундуур алхаж байснаас сонголт хийхийнхээ өмнө алийг нь сонгох тал дээр анхаарлаа хандуул. Дараа нь шийдвэрээ гарга. Чиний замд тааралдах боломжтой тэр бүх зүйлүүдийн талаар жагсаалт гарга. Сайхан зүйлүүдийн талаар бодох хэрэгтэй ч шантрал авчирч болзошгүй зүйлүүдийг ч бас мартаж болохгүй. Зам бүхэн дардан байдаггүй, заримдаа чамайг шалгахын тулд бий болсон маш олон даваа тааралдана. Тийм учраас л долоо хэмжиж нэг огтол гэдэг юм шүү дээ. Чиний амьдралд нар мандах уу, эсвэл аянга цахих уу гэдэг сонголтыг чи л хийнэ гэсэн үг. Шийдвэрийн өмнө сайн бод. Бүгдийг төлөвлө. Сонголтоо хий. Тэгээд эцсээ хүртэл яв, мөлхөөд ч хамаагүй. Үр дүнг нь үз. Өөрөө бахарх. Чи чадсан...
Тэр зуны хурц наранд Тэгтлээ гандаж шарлаагүй мөртлөө Тэнцэж ядсан хөнгөхөн салхинд Тэсгэл алдаад уначихсан Тэр намрын навчисын хэврэгийг би гайхахдаа Тэргэл сарны доор ганцаардан суух бүсгүй хүний Тэвчээрийн хязгаарт хүрсэн сэтгэл юутай зүйрлэв Тэр хүний хатуу үгэнд Тэсгэл алдаж гомдоогүй мөртлөө Тэнгэр шиг аашных нь хариуд Тэнгис үерлэтэл мэлмэрчихдэг Тэр бүсгүйн сэтгэл дэндүү эмзэг юм Тэгээд л уярчихдаг дэндүү гэнэн юм . Тэрлэг дээлээ тайлж аавынхаа гэрт үлдээгээд Тэр залуугийн гэргий болж Тооныг нь хамт түшилцсэн ч Төгс төрсөн бүсгүйн заяа Тэгш байдаггүйн нэгэн адилаар Тэр намрын навчис шиг Тэндээс холдчихсон Тэр намрын шувууд шиг Тэнгэрт дүүлчихсэн.

Өөдрөг бай, өсөн дэвж

Ганц л олдох амьдрал шүүдээ, галзуурч байгаад үхье байз. Хүссэн зүйлээ хийж, хүссэн газраа очиж, хүссэн хүмүүстэйгээ хамт байж, хүссэн зүйлээ худалдан авч, хүссэн мэргэжлээ эзэмшээд, хүссэн шигээ л амьдрах минь. Насны эцэст харамсахгүйн тулд маргааш гэж хойшлуулахаа л больё. Намайг гээд цохилж байгаа тэр том зүрхнүүдийн төлөө "би"-тэйгээ л тэмцье. Хэнд ч муу санахгүй байя, хэнээс ч сэтгэл харамлахгүй байя, инээмсэглэе, итгэлийн эзэн болъё. Хайрлая, шалтгаангүйгээр бас хариу нэхэлгүйгээр зүгээр л сайн сайхныг бэлэглэе. Халамжлая, миний төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй тэднийхээ төлөө ч бас юу ч хийхэд бэлэн байя. Хүчтэй байя, хатуухан хэлсэн үгэнд гомдоод урсчихдаг хямдхан нулимсаа худалдчихья, тэгээд шинийг авъя. Тэвчье, өнөөдрөө биш өөрийгөө бодож , өнгөт ертөнцийг өөртөө л багтаая. Чимээгүй байя, чичилсэн хуруу бүрийн өөдөөс чичрэн дайрахаа больё. Намайг ханатлаа муулаг, намайг ханатлаа доромжлог. Хариуд нь инээе, чангаас чанга. Хорвоод "би амьд" гэдгээ сануулъя, х...
Шантрах гээд байвал бод. Зүгээр л бод. Чи юуны төлөө, яах гэж, ямар зорилготой, юуг төлөвлөж эхэлсэн гэдгээ бод! Эргэцүүл! Чи яг одоо зөв замаар алхаж байгаа гэдгээ сана! Хэрвээ нэг л удаа дүрэм зөрчих юм бол тоглоомоос хасагдана, тэгээд л чи хэн ч биш болно. Өөрийгөө шавх, чадах бүхнээ тултал нь хий. Чамд ямар их чадвар, ямар их авьяас, ямар их тэвчээр байгаагаа харуул, бусад нь атаархаг, харин чи өөрөөрөө бахарх. Хэн нэгний төлөө биш, хийнэ гэж шийдсэн тэр хүний л төлөө  хөдлөх хэрэгтэй. Шантрамтгай байдал, тэвчээргүй зан 2 хүнийг сайн руу дагуулдаггүй гэдгийг чи мэддэг ч болоосой.
Амьдрал үнэхээр гэнэтийн явдлаар дүүрэн шүү. Хэрвээ бүх зүйл хүссэнээр болдог байсан бол энд оршин тогтнох утга үгүй санагдах байсан байхдаа . Яг л өглөөхөн цэв цэнхэр тэнгэр, алтан наран 2 нүд гялбуулж сайхан аашилж байснаа үд өнгөрөхөд хар саарал өнгө орчлонг бүрхээд аадар шаагиж аашаа хувиргадаг шиг бүх л зүйл санаанд оромгүйгээр эргэж болдог. Та магадгүй өнөөдөр үгээр хэлэмгүй их жаргалтай байж болно, эсвэл үнэхээр их гунигт автсан ч байж болно. Гэхдээ амьдрал үргэлж өнөөдрийх шиг байхгүй.  Хэт их жаргалдаа ташуурсан хүн хэсэгхэн зовлонд бүдэрчихдэг юм шүү,  уй гашуудаа автсан хүн бүрт урам авах өдөр ч бас ирдэг юм шүү.  Тийм учраас бүх зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэйг л сануулах гээд байгаа юм. 
Заримдаа нэг тийм гоё санаа орж ирээд л бүгдийг шинээр эхэлмээр санагдана. Гэвч "хийнэ дээ" бодож явсаар хэрэгжүүлж чадалгүй түүнийгээ мартаад, дахиад л өөр санаа, шинэ төлөвлөгөө. Цаасан дээр бичигдээгүй, чин хүсэл зорилгогүй зүгээр л хий хоосон олон өнгийн гэрэлт бодлууд. Төд удалгүй чи ойлгож эхэлдэг, чиний нойроо хасан байж дотроо төсөөлж инээд алдан тэмүүлж байсан тэр ирээдүй замхран одож, чи дахиад л нэг хөдөлгөөнтэй хөшөө болж хувирч байгаагаа. Тийм учраас орж ирсэн шинэ санаа бүрийг алдалгүй тэмдэглэж авч, түүнийгээ боловсруулж байх нь хамгийн зөв алхам юм байна..