Хайрын улирал маань гоёлоо зүүгээд хамаг дэлхийд өнгө нэмчихэж. Нахиалж буй бяцхан навчсыг харахаар өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодорч, сэтгэл сэргэх нь юутай сайхан. Юутай ч зүйрлэмгүй нэг тийм гоё мэдрэмж, ундраад л, урсаад л байх баяр хөөр, хаанаас ч юм зүрхэнд гэнэт ирчихсэн энэ их аз жаргал... Дотор минь багтаж ядах шиг санагдах энэ олон гэрэл гэгээг хаана хадгалахаа би өөрөө ч мэдэхгүй нь. Гудамжинд зөрөөд өнгөрөх гунигласан нэгнийг гүйж очиж тэврээд өөртөө байгаа энэ их энергиэсээ жааханг ч болов бэлэглэчих юмсан.
Өөдрөг бай, өсөн дэвж
Ганц л олдох амьдрал шүүдээ, галзуурч байгаад үхье байз. Хүссэн зүйлээ хийж, хүссэн газраа очиж, хүссэн хүмүүстэйгээ хамт байж, хүссэн зүйлээ худалдан авч, хүссэн мэргэжлээ эзэмшээд, хүссэн шигээ л амьдрах минь. Насны эцэст харамсахгүйн тулд маргааш гэж хойшлуулахаа л больё. Намайг гээд цохилж байгаа тэр том зүрхнүүдийн төлөө "би"-тэйгээ л тэмцье. Хэнд ч муу санахгүй байя, хэнээс ч сэтгэл харамлахгүй байя, инээмсэглэе, итгэлийн эзэн болъё. Хайрлая, шалтгаангүйгээр бас хариу нэхэлгүйгээр зүгээр л сайн сайхныг бэлэглэе. Халамжлая, миний төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй тэднийхээ төлөө ч бас юу ч хийхэд бэлэн байя. Хүчтэй байя, хатуухан хэлсэн үгэнд гомдоод урсчихдаг хямдхан нулимсаа худалдчихья, тэгээд шинийг авъя. Тэвчье, өнөөдрөө биш өөрийгөө бодож , өнгөт ертөнцийг өөртөө л багтаая. Чимээгүй байя, чичилсэн хуруу бүрийн өөдөөс чичрэн дайрахаа больё. Намайг ханатлаа муулаг, намайг ханатлаа доромжлог. Хариуд нь инээе, чангаас чанга. Хорвоод "би амьд" гэдгээ сануулъя, х...
Комментарии
Отправить комментарий