Зүрхэн нуурын хөвөөнд хун шувууд нь эрхлэлдэж
Зүрхэн хэлбэртэй наран хүн биеийг дулаацуулж
Зүрхэн тушаа газар цахилгаан гүйдэл дамжих шиг
Зүрх сэтгэл догдлох нь дурласны шинж үү, дулаарсны шинж үү
Дурлачихав уу гээд зүрх рүүгээ шагайвал
Дурлал шиг солонго татаагүй байлаа
Дулаарчихав уу гээд цонхоор ажвал
Дун цагаан цас ичих нь үгүй бударч байлаа
Дурлал ч алга, дулаан ч бас алга
Догдолсон учир тэгвэл юунд вэ
Дууны үгэнд уярч догдолсноо
Дурлал юутай андуурсан юм байжээ.

Комментарии

Популярные сообщения из этого блога

Өөдрөг бай, өсөн дэвж