Уянгалан долгиолох усных нь аяз нь улам бүдэгрээд л
Уулсын дээрх манан надад дурлаж наашлаад л
Гэмгүй балчирын дуу гадаа сонстох нь багасаад л
Гэрийн бүрээс, бодлын хүлээс хоёр бага багаар нэмэгдээд л
Хавар өндийсөн өнгийн цэцэгс толгой юугаа гудайлгаад л
Хавар эхэлсэн зарим хайр төгсгөл юугаа үзээд л
Хонгор наран аажим аажмаар харамч болж аашаа хувиргаад л
Хоногийн олонхи цагийг саран авхайтай хуучилж өнгөрөөгөөд л
Хорвоогийн нэгэн намар хаалга ч тогшилгүй айлчилдаг
Хорвоо өөрөө тэгээд шар дээлээрээ гоёдог
Хэн баярлаж, хэн гуньдгийг хэн ч мэддэггүй гаслан
Хэтийн зорилго, зуурдын гуниглалаар түр солигддог хяслан.
Уйтай намрын орой зүрхийг минь үл хайхрахад
Уйтгартай хүний дүрээр хотын гудмыг чимдэг
Униарт намрын орой бие, сэтгэлийг дааруулахад
Усан нүдэн гүнж болж би тушаал дэвшдэг...

Комментарии

Популярные сообщения из этого блога

Өөдрөг бай, өсөн дэвж