Шантрах гээд байвал бод. Зүгээр л бод. Чи юуны төлөө, яах гэж, ямар зорилготой, юуг төлөвлөж эхэлсэн гэдгээ бод! Эргэцүүл! Чи яг одоо зөв замаар алхаж байгаа гэдгээ сана! Хэрвээ нэг л удаа дүрэм зөрчих юм бол тоглоомоос хасагдана, тэгээд л чи хэн ч биш болно. Өөрийгөө шавх, чадах бүхнээ тултал нь хий. Чамд ямар их чадвар, ямар их авьяас, ямар их тэвчээр байгаагаа харуул, бусад нь атаархаг, харин чи өөрөөрөө бахарх. Хэн нэгний төлөө биш, хийнэ гэж шийдсэн тэр хүний л төлөө хөдлөх хэрэгтэй. Шантрамтгай байдал, тэвчээргүй зан 2 хүнийг сайн руу дагуулдаггүй гэдгийг чи мэддэг ч болоосой.
Заримдаа нэг тийм гоё санаа орж ирээд л бүгдийг шинээр эхэлмээр санагдана. Гэвч "хийнэ дээ" бодож явсаар хэрэгжүүлж чадалгүй түүнийгээ мартаад, дахиад л өөр санаа, шинэ төлөвлөгөө. Цаасан дээр бичигдээгүй, чин хүсэл зорилгогүй зүгээр л хий хоосон олон өнгийн гэрэлт бодлууд. Төд удалгүй чи ойлгож эхэлдэг, чиний нойроо хасан байж дотроо төсөөлж инээд алдан тэмүүлж байсан тэр ирээдүй замхран одож, чи дахиад л нэг хөдөлгөөнтэй хөшөө болж хувирч байгаагаа. Тийм учраас орж ирсэн шинэ санаа бүрийг алдалгүй тэмдэглэж авч, түүнийгээ боловсруулж байх нь хамгийн зөв алхам юм байна..
Комментарии
Отправить комментарий