Амьдрал үнэхээр гэнэтийн явдлаар дүүрэн шүү. Хэрвээ бүх зүйл хүссэнээр болдог байсан бол энд оршин тогтнох утга үгүй санагдах байсан байхдаа . Яг л өглөөхөн цэв цэнхэр тэнгэр, алтан наран 2 нүд гялбуулж сайхан аашилж байснаа үд өнгөрөхөд хар саарал өнгө орчлонг бүрхээд аадар шаагиж аашаа хувиргадаг шиг бүх л зүйл санаанд оромгүйгээр эргэж болдог. Та магадгүй өнөөдөр үгээр хэлэмгүй их жаргалтай байж болно, эсвэл үнэхээр их гунигт автсан ч байж болно. Гэхдээ амьдрал үргэлж өнөөдрийх шиг байхгүй. Хэт их жаргалдаа ташуурсан хүн хэсэгхэн зовлонд бүдэрчихдэг юм шүү, уй гашуудаа автсан хүн бүрт урам авах өдөр ч бас ирдэг юм шүү. Тийм учраас бүх зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэйг л сануулах гээд байгаа юм.
Заримдаа нэг тийм гоё санаа орж ирээд л бүгдийг шинээр эхэлмээр санагдана. Гэвч "хийнэ дээ" бодож явсаар хэрэгжүүлж чадалгүй түүнийгээ мартаад, дахиад л өөр санаа, шинэ төлөвлөгөө. Цаасан дээр бичигдээгүй, чин хүсэл зорилгогүй зүгээр л хий хоосон олон өнгийн гэрэлт бодлууд. Төд удалгүй чи ойлгож эхэлдэг, чиний нойроо хасан байж дотроо төсөөлж инээд алдан тэмүүлж байсан тэр ирээдүй замхран одож, чи дахиад л нэг хөдөлгөөнтэй хөшөө болж хувирч байгаагаа. Тийм учраас орж ирсэн шинэ санаа бүрийг алдалгүй тэмдэглэж авч, түүнийгээ боловсруулж байх нь хамгийн зөв алхам юм байна..
Комментарии
Отправить комментарий