Тэр зуны хурц наранд
Тэгтлээ гандаж шарлаагүй мөртлөө
Тэнцэж ядсан хөнгөхөн салхинд
Тэсгэл алдаад уначихсан
Тэр намрын навчисын хэврэгийг би гайхахдаа
Тэргэл сарны доор ганцаардан суух бүсгүй хүний
Тэвчээрийн хязгаарт хүрсэн сэтгэл юутай зүйрлэв
Тэр хүний хатуу үгэнд
Тэсгэл алдаж гомдоогүй мөртлөө
Тэнгэр шиг аашных нь хариуд
Тэнгис үерлэтэл мэлмэрчихдэг
Тэр бүсгүйн сэтгэл дэндүү эмзэг юм
Тэгээд л уярчихдаг дэндүү гэнэн юм .
Тэрлэг дээлээ тайлж аавынхаа гэрт үлдээгээд
Тэр залуугийн гэргий болж
Тооныг нь хамт түшилцсэн ч
Төгс төрсөн бүсгүйн заяа
Тэгш байдаггүйн нэгэн адилаар
Тэр намрын навчис шиг
Тэндээс холдчихсон
Тэр намрын шувууд шиг
Тэнгэрт дүүлчихсэн.

Комментарии

Популярные сообщения из этого блога

Өөдрөг бай, өсөн дэвж