Нэг тийм гоё мэдрэмж. Хайртай хүмүүсээ баярлуулах гоё тиймээ? Тэднийгээ баярлаж, аз жаргал дүүрэн харцаар хараад инээмсэглэж буйг нь харах тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй нэг тийм гоё мэдрэмж. Хором, мөч алдалгүй өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлж, хүмүүст баяр хөөр бэлэглэдэг бол хичнээн сайхан байхсан.
Заримдаа нэг тийм гоё санаа орж ирээд л бүгдийг шинээр эхэлмээр санагдана. Гэвч "хийнэ дээ" бодож явсаар хэрэгжүүлж чадалгүй түүнийгээ мартаад, дахиад л өөр санаа, шинэ төлөвлөгөө. Цаасан дээр бичигдээгүй, чин хүсэл зорилгогүй зүгээр л хий хоосон олон өнгийн гэрэлт бодлууд. Төд удалгүй чи ойлгож эхэлдэг, чиний нойроо хасан байж дотроо төсөөлж инээд алдан тэмүүлж байсан тэр ирээдүй замхран одож, чи дахиад л нэг хөдөлгөөнтэй хөшөө болж хувирч байгаагаа. Тийм учраас орж ирсэн шинэ санаа бүрийг алдалгүй тэмдэглэж авч, түүнийгээ боловсруулж байх нь хамгийн зөв алхам юм байна..
Комментарии
Отправить комментарий