Халхын их яруу найрагч
Хар Чойномыг дуурайлаа гэж
Хожим миний шүлэгтэй танилцаад
Хов жив болох байх даа.
Хүний санааг хуулна гэдэг
"Хулгай"-тай утга нэг
Хүн чанартайгаа эвдрэлцэж
Хуурах зориг надаас яавч гарахгүй.
Худлаа мөртүүд бичиж
Хулхидаж түмэнд дурсагдсанаас
Хоногийн ганц хоолондоо
Хор хийж хүртсэн нь дээр.
Учир ийм тул эрхэм хүндэт,
Уншигч, сонсогч минь бүү муул
Угаасаа би хуулах дургүй
Утга зохиолыг хуурч болохгүй.
Найраг гэдэг дуусдаггүй баялаг
Найрагч нь төгсөхөөр дуурсагддаг алдар
Нартаас бие минь халин одлоо ч
Намайг үргэлж дурсаг гэсэн арга.
Хар Чойномыг дуурайлаа гэж
Хожим миний шүлэгтэй танилцаад
Хов жив болох байх даа.
Хүний санааг хуулна гэдэг
"Хулгай"-тай утга нэг
Хүн чанартайгаа эвдрэлцэж
Хуурах зориг надаас яавч гарахгүй.
Худлаа мөртүүд бичиж
Хулхидаж түмэнд дурсагдсанаас
Хоногийн ганц хоолондоо
Хор хийж хүртсэн нь дээр.
Учир ийм тул эрхэм хүндэт,
Уншигч, сонсогч минь бүү муул
Угаасаа би хуулах дургүй
Утга зохиолыг хуурч болохгүй.
Найраг гэдэг дуусдаггүй баялаг
Найрагч нь төгсөхөөр дуурсагддаг алдар
Нартаас бие минь халин одлоо ч
Намайг үргэлж дурсаг гэсэн арга.
Комментарии
Отправить комментарий