Намар ирэх нь
Гуниг юм
Нааш ир гэх нь
Гунихрал юм
Навчис хаялах нь
Гутрал юм
Насан нэмэгдэх нь
Гансрал юм.
Намар оройн сэрүүн салхинд
Налайж суух л тайвшрал юм
Нулимсанд дурласан энэ улирлаас
Нуугдаж л явбал амгалан юм.

Комментарии

Популярные сообщения из этого блога

Өөдрөг бай, өсөн дэвж