Эх орноо санаад тэр уйлдаг байхдаа
Эхэр татах чимээ нь аянга болж буудаг байхдаа
Эх болсон уулсаа харж тэр харамладаг байхдаа
Эзэн Чингис хааныхаа эр зоригоор дутдаг байхдаа
Бусдын нутгийн шороон дээр тухыг олж чадаагүй байхдаа
Бурханд залбирч өглөө бүр буцаж харихыг гуйдаг байхдаа
Бундан хэлбэртэй зүрхэнд нь гомдол хэдийнээ хурсан байхдаа
Бороон мянган дуслаар нулимсаа тэр илгээдэг байхдаа
Хөөрөлдөж өссөн Хөвсгөл, Увсаа үргэлж тэр дурсдаг байхдаа
Хүлээж байхыг захиад хүрээд очихоо амладаг байхдаа
Хөнгөхөн гуниг өвөрлөж ододтой шөнө ярилцдаг байхдаа
Хөөрхий Байгал нуур минь их л ганцаарддаг байхдаа
Монгол хүн хараад аврах нь гэж баярладаг байх даа
Морин төвөргөөн сонсоод найдлага тавин хөөрдөг байхдаа
Мөнгөнөөс доогуур үнэлдэгт сэтгэл дотроо шаналдаг байхдаа
Мөрөн , Сэлэнгэ, Орхон, Хэрлэнтэйгээ хуучилж суухыг хүсдэг байхдаа
Эсвэл Байгал минь эндээ идээшээд
Эх нутаг шигээ санадаг болоод
Итгэл юу нь тасарчихсан болохоор
Ирнэ гэж хүлээхээ больчихсон болов уу.

Комментарии

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

Өөдрөг бай, өсөн дэвж