Алсын замд уулсын бараагаар хань татаад
Атан тэмээний алхааг тоолж цаг нөхцөөгөөд
Аавын үгсийн үнэнийг тунгааж өөрийгөө зэмлээд
Алжаал юугаа тайлж галт тэрэгний бүхээгт хажуулдаад
Ээжийн дээлийн энгэрийг үнэрлэж сүүгээ нэг санагалзаад
Эх орны Алтан чулуунаас адис авч хийморио сэргээгээд
Эргэж ирэх өдрөө цаг тооллын бичгэн дээр дугуйлаад
Элгэн нутгаасаа гараад хилийн дээс алхахад
Энэ хорвоо бүхэлдээ миний л зүрхэнд багтаж
Эдүгээ цагийн баатар би л юм шиг санагддаг
Эгэл охин Отгонсайхан найргийн дэвтрээ цүнхлээд
Эмч гэх алдрыг авч ирэхээр тэстэйгээ хамт урсдаг.

Комментарии
Отправить комментарий