Хөшигний цаана саран доогтой инээж
Хөшигний цаана үүлс гуниж
Хөшигний цаана цонхон дээр бороон дусал урсаж
Хөшигний цаана хөшсөн би норж зогсоно.
Хөшигний цаана ноход уурсан хуцалдаж
Хөшигний цаана хөдөөгийн амьдрал үргэлжилж
Хөшигний цаана хөхөө шувуу донгодож
Хөшигний цаана хөшсөн би уйтгарлан зогсоно.
Хөшигний цаана нар манддагаараа мандаж
Хөшигний цаана уулс дүнсийдгээрээ дүнсийж
Хөшигний цаана усны давалгаа цангасан хөрсийг ундаалж
Хөшигний цаана хөшсөн би хөдлөхгүй зогсоно
Хөшигний цаана хүүхдийн инээд цангинаж
Хөшигний цаана хөх манан татаж
Хөшигний цаана модод юуг ч юм шивнэлдэн ганхаж
Хөшигний цаана хөшсөн би л хөшин зогссоор...

Комментарии

Популярные сообщения из этого блога

Өөдрөг бай, өсөн дэвж