(Хайр гэдэг сонин юмаа, яг л хятдад үйлдвэрлэсэн бараа шиг. Жинхэнэ эсвэл хуурамчийг нь танихад үнэхээр бэрх. Хөөрхөн худалдагчийн худал үг, эелдэг инээмсэглэлд хууртаж авчихаад дараа нь харамсдаг шиг гоё залуугийн хэлсэн үг болгонд нь итгэчихээд дараа нь өөрийгөө зүхэж суух гэж)
Заримдаа нэг тийм гоё санаа орж ирээд л бүгдийг шинээр эхэлмээр санагдана. Гэвч "хийнэ дээ" бодож явсаар хэрэгжүүлж чадалгүй түүнийгээ мартаад, дахиад л өөр санаа, шинэ төлөвлөгөө. Цаасан дээр бичигдээгүй, чин хүсэл зорилгогүй зүгээр л хий хоосон олон өнгийн гэрэлт бодлууд. Төд удалгүй чи ойлгож эхэлдэг, чиний нойроо хасан байж дотроо төсөөлж инээд алдан тэмүүлж байсан тэр ирээдүй замхран одож, чи дахиад л нэг хөдөлгөөнтэй хөшөө болж хувирч байгаагаа. Тийм учраас орж ирсэн шинэ санаа бүрийг алдалгүй тэмдэглэж авч, түүнийгээ боловсруулж байх нь хамгийн зөв алхам юм байна..
Комментарии
Отправить комментарий