Эхлүүлж байгаа шигээ зоригтой, эрч хүчтэй, дуусгана гэсэн тэмүүлэлтэй, бас тэвчээртэй байх юмсан. Чи мэднэ. Хэрвээ дунд нь нэг л удаа дүрэм зөрчих юм бол, дахиад л өөрийгөө үзэн ядаж, зэмлэж, стресстэж... Тиймээ, би дуусгах л ёстой юм байна. Надад өөр сонголт байхгүй.
Заримдаа нэг тийм гоё санаа орж ирээд л бүгдийг шинээр эхэлмээр санагдана. Гэвч "хийнэ дээ" бодож явсаар хэрэгжүүлж чадалгүй түүнийгээ мартаад, дахиад л өөр санаа, шинэ төлөвлөгөө. Цаасан дээр бичигдээгүй, чин хүсэл зорилгогүй зүгээр л хий хоосон олон өнгийн гэрэлт бодлууд. Төд удалгүй чи ойлгож эхэлдэг, чиний нойроо хасан байж дотроо төсөөлж инээд алдан тэмүүлж байсан тэр ирээдүй замхран одож, чи дахиад л нэг хөдөлгөөнтэй хөшөө болж хувирч байгаагаа. Тийм учраас орж ирсэн шинэ санаа бүрийг алдалгүй тэмдэглэж авч, түүнийгээ боловсруулж байх нь хамгийн зөв алхам юм байна..
Комментарии
Отправить комментарий