Хайртай гэж бодож байсан сэтгэл чинь хөрснийг мэдээд, хайртай гэж итгэж байсан гал чинь унтарсныг анзаараад, хамтдаа төсөөлдөг байсан ирээдүй чинь нурж унахыг хараад, хамт өнгөрүүүлсэн цөөхөн өдрүүдээ дурсамж болгон бичиж үлдээгээд бүгдийг дуусгахаар шийдэн цэг тавихаар зэхсэн бол зүрхээ чагна,тэгээд цохилттой нь ярилц. Зөв хариу нь олдоно доо, зүрх бүгдийг мэддэг юм. Чамд сэтгэл гаргадаггүй бол, чамайг гээд ирдэггүй бол, уйлахад нулимсыг чинь арчдаггүй бол, уурлахад чинь аргадаж тэвэрдэггүй бол, жаргалтай үеийг чинь л хуваалцдаг бол, зовох цагт холдчихдог бол, өвдлөө гэхэд асардаггүй бол, өөрийг чинь хайрлах тэр залууг өөрөө иртэл хүлээ дээ, бүсгүй минь. Өнгөт хорвоо чамд түүнийг чинь бэлдчихээд өгөх үеэ олохгүй бэдэрч яваа, өнгийн залуусын аашийг таниулахаар өөр бусадтай нь бас уулзуулж байгаа . Муу залуустай учирч үзээгүй хүн сайн залууг таньж чадахгүйн учрыг орчлон өөрөө сайн мэднэ. Чамайг л хайрлах зүрхтэй залууд чи бүхнээ зориулах учиртай болохоор чамд зориулагдаж ирсэн түүнийгээ олбол чанга тэврээрэй, ахиж тавихгүйгээр...
Заримдаа нэг тийм гоё санаа орж ирээд л бүгдийг шинээр эхэлмээр санагдана. Гэвч "хийнэ дээ" бодож явсаар хэрэгжүүлж чадалгүй түүнийгээ мартаад, дахиад л өөр санаа, шинэ төлөвлөгөө. Цаасан дээр бичигдээгүй, чин хүсэл зорилгогүй зүгээр л хий хоосон олон өнгийн гэрэлт бодлууд. Төд удалгүй чи ойлгож эхэлдэг, чиний нойроо хасан байж дотроо төсөөлж инээд алдан тэмүүлж байсан тэр ирээдүй замхран одож, чи дахиад л нэг хөдөлгөөнтэй хөшөө болж хувирч байгаагаа. Тийм учраас орж ирсэн шинэ санаа бүрийг алдалгүй тэмдэглэж авч, түүнийгээ боловсруулж байх нь хамгийн зөв алхам юм байна..
Комментарии
Отправить комментарий