Нэг ийм зүйл уншчихлаа. Нээрээ л тийм байна. Энэ талаар бодол төрдөг хэдий ч хэзээ ч үргэлжлүүлж, түүнийгээ төсөөлөл болгож байсангүй. Үнэнээс бид зугтаж, үхлээс бид айдаг юм байна. Яг ийм бодол тархинд харваж орохын төдийд л толгойгоо сэгсрэн өөрийгөө чөлөөлж өөр тийшээ явдаг байж. Айгаад яахав дээ, амьдрал дуусах нь үнэн шүү дээ, үхэлтэй нүүр тулж өөр ертөнцөд очих өдөр ирж л таараа...
Гэхдээ гэрэл гэгээ, алтан нар, нүд гялбуулсан ирээдүй минь миний өмнө бэлэн байхад би тэднээсээ зугтахыг хүсэхгүй байна. Нүцгэн эхлээд нүцгэн дуусдаг нь үнэн хорвоог хувцастай туулмаар байна. Хар бараан бодлуудаар өөрийгөө тойруулж, муугаар дүүрсэн тархитай байхыг хүсэхгүй байна. Үгүй, би санал нилэхгүй. Үхлийн тухай би бодохгүй. Яадаг юм, би айж байна. Явна гэхээс, бүгдийг орхино гэхээс, хав харанхуй руу шургана гэхээс айж байна. Би хором мөч бүхэнд баясаж, хоног өдөр бүрийг инээмсэглэж өнгөрүүлмээр байна. Нас нэмж, хүн болж байгаадаа баярламаар байна. Насыг надаас хэн ч аваагүй, насыг надад бэлэглэдэг юм. Яадаг юм би жаргалтай баймаар байна. "Үхэл гэдэг үгийг үгийн сангаасаа хасчихъя, тэгээд түүнийг амьдралын дараах амралт гээд нэрлэчихье." Насаараа нар харж баярласныг минь шагнаж бурхан надад урт хугацааны амралт өгч байгаа юм.

Комментарии
Отправить комментарий