Таван ханатай гэрийн хоймор голлон суугаа
Талын Монгол айлын дөлгөөн хөх өвгөнд
Тансаг хангалуун явсан залуу нас гэж бий
Тамшаалж үзээд хаясан цамаан үе ч бас бий
Тунгалаг мөрний хөвөөнд хөөрч гүйсэн өдөр бий
Туурайт хүлгээ унаад булгиж онгирсон он жил бий
Тогос шиг ганган бүсгүйд сэтгэл алдарсан мөч бий
Тоомжиргүй зангаар түүнийгээ орхиод одсон ааль гэж бий
Төрд зүтгэж түмэнд хүндлэгдсэн алдар бас бий
Төмөр өргөж томчуулд зарцлагдсан бяр чадал бий
Тааруу хувцаслаж бусдад чичлэгдсэн өдрүүд ч бий
Тансаг сайхан идээгээр саахалтаа дайлсан найр бас бий
Төрсөн охиноо хүнд өгөхөд дусалсан нулимсны мөр бий
Төөрсөн бадарчинг гэртээ хонуулж тус болсон ач буян бий
Төмөр хүлгийн эхүүн утаанд согтож явсан цаг бий
Төрүүлсэн ижийдээ вансэмбэрүү үзүүлэхээр үүрч очсон уул нь бас бий

Талын Монгол айлын дөлгөөн хөх өвгөний
Туулж өнгөрүүлсэн амьдралын үнэн нүдэнд нь дурайж
Тунхаглаж айлдсан бичээс бүрийн нь хатуу мөр үрчлээ болон бууж
Туурвиж гайхуулсан бүтээл болгон нь цагаан хяруу татуулж
Турч эцсэн махбод нь туяа цацруулан гэрэлтэж байна.

блогтоо бичвэр нэмж оруулсаар байгаарай <3
ОтветитьУдалитьZaa :*
Удалить