Шударга бусаар дүүрчихсэн энэ хорвоод бүх зүйл мөнгө хэмээх зурагтай цаасаар хэмжигддэг болчихож. Бидний мэдэх, бидний бүтээх гэрэлт ирээдүй минь хэн нэгэн баян ахын халаасны ачаар хормын төдийд үгүйрээд хоосордог цаг үе ирчихэж. Хичээсэн нь биш хуурсан нь амжилтанд хүрч, хийсэн нь биш худалдаж авсан нь ялдаг еревделтэй нехцел байдал үүсчихсэн. Би мэдэхгүй юм. Энэ бүхэн ямар үр дагавар авч ирэхийг, хэдэн хүн үүнээс болж амьдралаараа хохирч, хэдэн хүний нүднээс гомдлын нулимс асгарч байгааг. Үнэнээр яваад хождог хорвоо аль 19-р зуунд үлдчихсэн, өнөөдөр бол харин өөр хэрэг гэж өөрсдөөрөө бахархсан "баян" ах, эгч нар цээжээ дэлдэх. Яахав ээ, худалдаж авч болдог бүх юмыг худалдаад авж болно. Гэхдээ нэг л зүйлийг хэлье, хүн чанар, хүнлэг сэтгэл, аз жаргал, гагцхүү амьдралыг утга учиртай болгодог тэр харагддаггүй мөртлөө хамгийн нандин зүйлсийг худалдаж авч болдоггүй юм шүү. Бурхан бүгдийг харж байгаа!
Заримдаа нэг тийм гоё санаа орж ирээд л бүгдийг шинээр эхэлмээр санагдана. Гэвч "хийнэ дээ" бодож явсаар хэрэгжүүлж чадалгүй түүнийгээ мартаад, дахиад л өөр санаа, шинэ төлөвлөгөө. Цаасан дээр бичигдээгүй, чин хүсэл зорилгогүй зүгээр л хий хоосон олон өнгийн гэрэлт бодлууд. Төд удалгүй чи ойлгож эхэлдэг, чиний нойроо хасан байж дотроо төсөөлж инээд алдан тэмүүлж байсан тэр ирээдүй замхран одож, чи дахиад л нэг хөдөлгөөнтэй хөшөө болж хувирч байгаагаа. Тийм учраас орж ирсэн шинэ санаа бүрийг алдалгүй тэмдэглэж авч, түүнийгээ боловсруулж байх нь хамгийн зөв алхам юм байна..
Комментарии
Отправить комментарий