Анагаах-д элсэх гэж байгаа оюутнууддаа тухайн сургуулийн давуу талуудыг танилцуулья. :D
- Номын сан. АШУҮИС-ийн номын сан нь оройн 20.00-21.00 цаг хүртэл ажилладаг бөгөөд нэг зэрэг маш олон оюутан хичээллэх боломжтой, өндөр шаардлагатай, чимээгүй, цэвэр цэмцгэр, бас эмх цэгцтэй, баг хамт олноороо хичээлээ хийхэд зориулагдсан бүлгийн өрөөтэй. Оюутнууд номын сангийн картаа номын санчид үлдээн оронд нь суудлын дугаар авч ордог ба тухайн суудал дээрээ номын санг хаатал хичээллэж болно. Хэн ч чамд саад болохгүй, хэн ч чиний суудлыг булаахгүй, зөвхөн чамд зориулагдсан бяцхан орчин. Миний лав хамгийн сайн төвлөрдөг газар байсан.
- Оройн цагаар оюутны үнэмлэхээрээ анги 'түрээслэн' авч түүндээ хүссэнээрээ хичээллэж болно. Үүнд илүү тайлбар хэрэггүй байх, ямар ч байсан энэ бол гайхалтай боломж.
- Зөвхөн сургууль дээр хэрэглэдэг эд зүйлс, зарим авч явахад хэтэрхий том ном, халат, мэсийн хувцас гээд л өөрт хэрэгтэй бүхнээ хадгалж болох "шүүгээ" түрээслэх боломжтой. Хичээлээсээ хоцрох гээд байдаг, өлгүүрт хувцасаа өгөх гэтэл тэнд хар мянган хүн очерлоостой. Яг энэ үед хэрвээ чи өөрийн гэсэн шүүгээтэй бол тайван очоод шүүгээндээ хийчихэж болно. Бид чинь маш их том оврын номтой, цүнхэндээ хийгээд үүрээд явахад хэтэрхий хүнд байдаг, бас өдөр болгон халатаа торонд хийж цүнхэлж ирэх шаардлагагүй, зүгээр л цэвэрхэн эвхээд шүүгээндээ үлдээчихэж болно. Би бас биеийн тмирын хувцас, кетээ хадгалдаг байсан юм байна.
- Сургууль дээр бараг давхар бүхэнд хичээл хийхэд зориулагдсан ширээ, сандал байдаг. Номын санд суудал дүүрчихсэн, гэхдээ хичээл хийх маш чухал шаардлагатай байдаг. Гэхдээ хайх л юм бол хийх газар сургууль дээр олддог л юм.
- Давхар болгонд шахуу ус буцалгагч байдаг.
- Буфет, цайны газар хангалттай болохоор бараг өлсөхгүй дээ. :p Одоо бол бүр ч гоё болсон байна лээ.
- Эко цогцолборын талаар бол үг хэлэх бараг илүүц байхаа.
- Оюутны алба, оюутны холбоо нь оюутнуудтайгаа ойрхон ажилладаг. Тэдний үг, дуу хоолойг сонсож, санал бодлыг нь хүлээн авдаг.
- Өөрсдийн сонирхлын дагуу хөгжих боломжтой маш олон оюутны клуб, нийгэмлэгүүдтэй. Би ЭМШУИС-ын Оюутны холбоонд ажилладаг байсан бөгөөд, үүнийхээ ачаар зөндөө, маш их зүйлсийг сурч авсан.
Зарим зүйлийг орхигдуулсан байж магадгүй ч гол зүйлүүдийг марталгүй бичсэн гэж бодож байна. Хэрэг болох нэгэндээ хэрэг болох байхаа. :)

Комментарии
Отправить комментарий