Хавар дэлбээлсэн яргуйн дэлбээг Шүүдрийн дусал дурлан таалах шиг Хайрт хүний бурам шиг үгэнд Шуналтайхан цэнгээд байхлаар Хүйтэн намрын зэвхий тэнгэр Хонзон санаж сааралтаад байна уу Хонгор зүрхний уянгат аялгуу Хоногоор эгшиглэж болохгүй юм гэж үү Намрын сүүл сарын тэнгэр Өвгөн мөртлөө намбагүй аж Найрын уянга уже дууссанд Өс санаж хилэгнэх аж Ерөөс намайг гуниглахгүй байхлаар Есдүгээр сар шиг аашилсан аж Арваннэгдүгээр сарын тэнгэр Арга ч үгүй ганцаардсан аж Эртний анд-миний сэтгэлд Ээнэгшин дасчихаад санасан аж Эсвэл түүний уужим орон зайг Эзэгнэх гэж нэг нь оролдсон аж Шаналал юуг нь дэвтээх увдистай Шиврээ бороо нь халаагаа өгсөнд Эвий, энэ нутгийн минь дээвэр Эвлэрч ер дөнгөхгүй аж Оройтож унагасан бороон дусал чинь Үүрийн жаврыг даагаагүй аж Өглөө сэрэхэд хөрст дэлхий Мөсөн дээлээ өмссөн байж Оройтсон бороо цонх тогшход Олон зүрх булиглаж, гуниглаж Одоо л нэг юм замхарч ядсан Олон дурсамж сэргэж, сэдэрч Тэнгэр чиний тавьсан зорилго Биелэл юугаа ...
Сообщения
Сообщения за 2017
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения

Уянгалан долгиолох усных нь аяз нь улам бүдэгрээд л Уулсын дээрх манан надад дурлаж наашлаад л Гэмгүй балчирын дуу гадаа сонстох нь багасаад л Гэрийн бүрээс, бодлын хүлээс хоёр бага багаар нэмэгдээд л Хавар өндийсөн өнгийн цэцэгс толгой юугаа гудайлгаад л Хавар эхэлсэн зарим хайр төгсгөл юугаа үзээд л Хонгор наран аажим аажмаар харамч болж аашаа хувиргаад л Хоногийн олонхи цагийг саран авхайтай хуучилж өнгөрөөгөөд л Хорвоогийн нэгэн намар хаалга ч тогшилгүй айлчилдаг Хорвоо өөрөө тэгээд шар дээлээрээ гоёдог Хэн баярлаж, хэн гуньдгийг хэн ч мэддэггүй гаслан Хэтийн зорилго, зуурдын гуниглалаар түр солигддог хяслан. Уйтай намрын орой зүрхийг минь үл хайхрахад Уйтгартай хүний дүрээр хотын гудмыг чимдэг Униарт намрын орой бие, сэтгэлийг дааруулахад Усан нүдэн гүнж болж би тушаал дэвшдэг...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
"Тэнгэр бид хоёр яг адилхан сэтгэдэг" Тэнэг ч юм шиг, эгэл ч юм шиг Төсөөлөл минь Төөрсөн бодол минь... Ганган цэнхэр өнгө нь сүүдэрлэн барайхад Гацсан мянган бодол сэтгэлд ярайдаг Гэрэлт алтан нар нь гэртээ нуугдаж суухад Гуньсан зүрх хөндүүрлэж цээж хоосорч байдаг Давхралдсан их үүлс нь дүрсээ үл олоход Даанч олон бодол минь тархи зүсэн хөврөлддөг Дуслан дуслах бороо нь хацар үнсэж нялуурахад Дурлалаар наадуулсан мэдрэмж минь хацраар урсаж тайтгардаг Хүйтэн салхи нь хүчтэй исгэрч Хүнгүй гудамж сэтгэл ганцаардуулавч Хөх тэнгэр л цэлмэг байвал Хөнгөн гуниг холдож оддог. Өвөл, хавар, намар, зун Өнгөө өөрчлөн ээлжилж байсан ч Өвгөн тэнгэр л мишээж байхад Өөрөө би жаргалтай байдаг. Надаас өөр хэн ч намайг үл сонсож байхад Нарнаам хүртэл нуугдаж дэргэд минь байдаг Нулимс юунаасаа ичин худлаа инээж байхад Нүдэнд тодрох гунигийг аль хэдийн ажсан байдаг. Тэгээд тэр уйлж эхлэхэд Тэндээс бороо асгарч байдаг Тэгээд би уйлж эхлэхэд Тэнгэр намайг аргадаж байда...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ухаант аавдаа өнгийн гоёлыг нь Урлаж өгч дийлэхгүй юм бол Утас зүү холбодог гэж Утга үгүй онгироод яахав дээ Бусдаас намайг дутаахгүй гэж Бурхан шиг дээдэлж өсгөсөн байхад Буянт ижийгээ магтан дуулах Бодол, оюун дутаад байвал Бичиж чаддаг хүн би гэж Буруу бардамнаад яахав дээ Байгаль эхийн зүгээр л өгчихсөн Бяцхан авъяасын ямххан хэлтэрхийг Барьж авч дөнгөхгүй юм бол Баян гэж цээжээ дэлдэх Балга ч эрх байхгүй юм надад. Үеийн нөхөд минь ажилд гарсан ч Үр чинь харин оюутан хэвээрээ Үнэн гэж байдаг юм бол та Үүнийг надад тайлбарлаад өгөөч Хорин жил ижий аавтайгаа Хоолоо хуваалцаж идлээ дээ би Хонгор зүрх минь шаналж байлаа ч Хорвоогийн жамыг сөрж би зогсохгүй Эрүүл мэндийн манаанд зогсож Эмч болохоор зүтгэсэн би Энэ насандаа сурч дуусахгүй Эгэл тавилантай анагаахын оюутан. Ичих юм даа заримдаа охин нь Ижийнхээ өврөөс салахгүй л юм даа Айх юм даа заримдаа охин нь Аавынхаа энгэрээс холдвол яана даа Зорьсон зорилгоо мартаж гээлгүй Заасан замаасаа хальж гэл...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Гарын таван хуруу шиг нэгнээ түшсэн голомтын Галын нь гурван тулга шиг ижилдэн өссөн болохоор Газар дээр ганц, ганцхан ах эгч хоёрыгоо би Гайхам ихээр санагалзаж, сэтгэлдээ бодох юм. Айлын хүүхдэд гомдоход тэнгэр хөмрөөд ирдэг Аргадуулах ахтай гэж бодохоор наран тэндээс манддаг Аягаа эвдэн эрхэлхэд арай дэндээд байдаг Алдааг минь засах эгчтэй болохоор айдас үргээд явчихдаг Оддын доор гэртээ ороход аавын харцнаас эмээдэг Одоо ирж байгаа гэж ах бид хоёр биенээ хаацайлдаг Охидын нөхөрлөл хэврэг гэж улс хүмүүс хэлэлцдэг Орчлонгийн тоосыг харин эгч бид хоёр хамт хөдөлгөдөг Нударга зангидаж дүүдээ хатуурхсан түүх ахад минь байхгүй Нударга зангидаж дүүгээ өмөөрсөн хатуу түүх харин бий Нулимс урсгасан хатуу үнэнгээр хацар алгаддаг ч миний эгч Нулимс арчиж, өршөөл эрэхдээ харц нь нууцхан уйлж байдаг Ахтай хүүхдүүд эгч мөрөөдөж Эгчтэй нь харин ах хүсдэг Аль аль нь дэргэд минь байдагт Айхтар ихээр бардамнаж явдаг Аавын сургаалиар хүмүүжиж Ээжийн энгэрт эрхэлж Амь биеийг олс...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Цэцгийн ганган үнэрт хамар цоргих нь таатай Чиний ганган үгст зүрх уярах нь таатай Цээжин доторх бодол чамаар дүүрэх нь таатай Чин сэтгэлийн гүнд хайр ургах нь таатай Тэнгэрийн хаяа улайрч наран жаргах таатай Тэнгисийн хөвөөнд сууж чамайг санах таатай Тэнэг юм шиг аашлаад эрхэлж байх таатай Тэргэл сарны доор хосоороо амьдрах таатай Хонгор салхины сэвшээнд үнсүүлж суух таатай Хонгор чамайг хүлээгээд гунин суух таатай Хорвоо дэлхийг мартаад чамайг төсөөлөх таатай Хол зайг үл тоогоод хамтдаа байх таатай Хэний ч мэдэхгүй хэлээр хоорондоо ярилцах таатай Хэн ч байхгүй юм шиг чангаар инээлдэх таатай Хэрэггүй зүйлд гомдоллочихоод аргадуулж байх таатай Хэнд ч өгөөгүй шүлгээ чамдаа зориулах таатай Зүүд минь чамаар манагдахаар сэрэхгүй унтах таатай Зүсийг чинь бодоод хэвтэхээр нойр хулжих таатай Зөндөө удаан саначихаад энхрийлэх таатай Зөв бурууг үл тоон чамтай л байх надад таатай.
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Бүүдгэр тэнгэр нь нартайгаа, сартайгаа Будрах цас, дуслах бороотойгоо Бүхлээрээ зүрхэнд багтсан юм шиг Бөөрөлхөж явсан балчирхан насандаа Сэтгэл гэх нав нарийхан утсаар Сүлжигдэж хэлхэгдэж нэгэн бие болсон Сэтгэлээс өөр дурсгах бэлэггүй ч Сэтгэл цагаан миний найзууд Гар гараасаа барьж нэрээ бид мэдэлцээгүй Гангар хоёр хун шиг нэгнийхээ төлөө үхээгүй Гар гараасаа барьж тангараг бас өргөөгүй Ганган хээрийн цэцэг шиг гархилж ер яваагүй Гал шиг гэнэт дүргэлзэвч муу үгийг хэлээгүй Голд ортол гомдовч цэг хэзээ ч тавиагүй Гуниг шаналалын цагт ганцаар огт орхиогүй Гунхаж явах үедээ биенээ бас мартаагүй Хайр гэх маш уяхан утсаар Холбогдож нэгтгэгдэж нэгэн амь болсон Хайраас өөр хадгалах бэлэггүй ч Хайр нь ариухан миний найзууд Асуулт хариултын шугамаар анд бид бололцоогүй Амьдрал гээчээс уйдаж азаа ер хөөгөөгүй Аз жаргалдаа бялхавч нөхдөө үл тоогоогүй Ангалын аманд тулах үед гараа бид харамлаагүй Асуудал нь асч байлаа ч тээршааж хэзээ ч түлхэ...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Зүрхэн нуурын хөвөөнд хун шувууд нь эрхлэлдэж Зүрхэн хэлбэртэй наран хүн биеийг дулаацуулж Зүрхэн тушаа газар цахилгаан гүйдэл дамжих шиг Зүрх сэтгэл догдлох нь дурласны шинж үү, дулаарсны шинж үү Дурлачихав уу гээд зүрх рүүгээ шагайвал Дурлал шиг солонго татаагүй байлаа Дулаарчихав уу гээд цонхоор ажвал Дун цагаан цас ичих нь үгүй бударч байлаа Дурлал ч алга, дулаан ч бас алга Догдолсон учир тэгвэл юунд вэ Дууны үгэнд уярч догдолсноо Дурлал юутай андуурсан юм байжээ.
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения

Бурхан бид хоёр дундаа нэг танилтай Бурхнаас хүртэл хүчтэй эгэл үгүй бүсгүй байгаа Бундан зүрхэн дотор нь хайр үргэлж буцалж байдаг Баруун талаас мандсан наран гэр дулаацуулан мишээж суудаг Даруухан аалиараа гайхуулах нь үгүй дэндүү даруухан Даанч хөөрхөн тэр бүсгүйг хайрлахгүй байх арга үгүй Дассан үнэр, дассан харц, дассан инээд Дандаа л дэргэд нь байгаад баймаар тийм дотно тэр бүсгүй Хоёр нүдний нь гэрэл унтарч байхыг огт үзээгүй Ховор эрдэнэ мэт гялалзаж байдаг хосгүй сайхан нэгэн бүсгүй Хонгор зүрхний нь лугшилт бүр миний нэрийг сануулдаг гэлтэй Холын холоос ч баяр гунигийг олж хардаг тийм бүсгүй Амьдралыг утгатай болгодог ганцхан түлхүүр түүнд л бий Алтнаас үнэтэй үгсэд нь мянган маанийн увдис бий Аз, жаргал хоёрыг хооронд нь учруулдаг чадал бий Аугаа тэр хүмүүнд "ээж" гэх алдар цол бий. ...Бурхан бид 2 дундаа нэг танилтай Бурхнаас хүртэл хүчтэй эгэл үгүй бүсгүй байгаа...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Бороо орохоор "цэнхэр" гэж тодотгодог тэнгэр нь хиртэж сааралтаад, нар гэв гэнэт хэнээс ч юм бэ ичиж нуугдаад, салхи аашаа гурвантаа хувирган сэвшиж, тэгснээ гэнэт ширүүсч, тэгэх бүртээ сэтгэлийн гүнд тээр тэнд булагдаж мартагдсан дурсамж бүрийг сэдрээж инээмсэглэл, "жаргалтай" гуниг, бас "гунигтай" жаргал гээд ер нь хүн төрөлхтөнд байдаг бүх сэтгэл хөдлөлийг нэг дор бүрэлдүүлчихдэг нь нэг учиртай. ... Тайлал юуг нь олъё гэхдээ би цонх даган хацрын нулимс шиг урсаж буй бороон дусал бүрийг ажиж, бодолдоо тунгаав. ... Бороо гээч их увдистай юм. Үүлнээс асгарч газарт буух тэр агшиндаа хүн бүрийн сэтгэл рүү шагайчихаад гардаг... Алган дээрээ түүний дусал бүрийг мэдэрч тэнгэр лүү харан баясах бяцхан хүүхдийн сэтгэлд бороо орохтой зэрэгцэн нар манддаг. Жаахан охин байхдаа л лав би хар үүл үзээд "Бороо, бороо ороорой. Оросын мама ирээрэй" гэж дуулан дэгдэг байсансан. Бороонд норж, тогтоол усаар тоглож, эсвэл ээжийн хийдэг банштай цайг уугаад аав...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Борооны дараа Бараан vvлнээс Бороо Бага багаар Буух нь Бодолд Гунигийн хяруу Гялтгануулж Гутал норгож Газар чийгтvvлэхэд Гэнэт... Тэнгэр Тэсэрч Тэндээс гэрэл Тэсгэл алдам Тод Нvд гялбуулж Нvvp алгадахад Найгах модод нь Намайг еревдене Аянга Аймшигт чимээ Айлын нохой Аашаа vл олохдоо Ийш тийш Эрэлчин мэт Эргэлдэх аж. ...Тайван... Тал дээр Тогтсон усаар Томоогvй жаал Тохуурхан Тоглоход Денгеж сая Енгерч одсон Негее зvйл Дvрс vгvй Дуу ч vгvй Делен зугтаж Тvрvvхэн Тvvртэж байсан Тэр ажлын Том чулууг Тvлхэж Тvргэн уур Тvр ч болов Тэнэн одож Услагдаж баяссан Ургамал Vнэр юугаа Vл харамлаж Улаан нар Дулаан илчээ Удаан тvгээж Уулс Vvлс Ус Vндэс Уран гоёор Зураг мэт Зурайж Ганган байгаль Гоо сайхнаа Гайхуулна. Амар амгалан Аавын голомтод Айлчилж Адуу мал нь Урамтайяа Ундаалахад Удам залгах Ууган vр нь Уйлагнаж Уньт гэрий...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Нар тээр тэнд мишээж зүрхэнд илчээ тушаагаад Намар ирээд арилаагүй гуниг юуг минь үргээгээд Намуухан, яаруухан, бас ядруухан ардын амьдралд Найм дахь ес эхлэхтэй зэрэгцэн хавар цаг морилдог Дурлал юу юугүй сэтгэлийн утсыг хөндөөд Дуугарч ч амжаагүй мөртлөө харцаараа чамайг хайгаад Догдлол, инээмсэглэл, бас бяцхан тэнэглэл зонхилж Долоон ес төгсөх үест хаврын аяз эгшиглэдэг Усны чимээ гэв гэнэт хаанаас ч юм бэ хоржигноод Ургаж гүйцээгүй цэцэгсийн дэлбээ хацрын хонхорхойг тодруулаад Уянгатай, учралтай, бас уудамхан орчлонгийн нэгэн бутархайд Урин цагийн гэгээ татуулж хаврын улирал ирдэг. Хөлдсөн бүхэн хайлж өөрийн хэвээ олж байхад Хүний араншин зөөлөрч гольдрол юундаа орж байдаг Хатсан бүхэн дэлгэрч байгаль дэлхийг чимж байхад Хайрын романс бичигдэж хорвоо ертөнцийг уярааж байдаг Хавар гээч өөрөө дуусашгүй их түрлэгтэй юм Хангайгаа тэгээд баясгах дийлдэшгүй хүчтэй юм Хаврын талаар бичье гэхээр сэдэв нь дуусашгүй юм Халаас юундаа хадгалж б...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Гуньчихвал Гундаж яваа цэцэг шиг енге юугаа гээчихэж гээд Гунхчихвал Гуч хvрсэн бvсгvй шиг дэндvv гэмээр асчихаж гээд Гандчихвал Гал шиг асах насыг ганхууллаа хэмээн шагшраад Гангалчихвал Галууг дуурайсан хэрээ хелее хелдеехийг сануулаад Гутарчихвал Гурван алхмын цаанаас ч аальгvй инээдээр мялаагаад Гайхуулчихвал Гангар хунтай зvйрлэж шивэр авир хийгээд Ядарчихвал Яагаад ч юм бэ гайхаж "болохгvй" хэмээн тушаалдаад Ямбалчихвал Явдал ихтэй амьдралтай гэж роман зохиож бичээд Яаж ч болдоггvй 20 нас минь Яавал чамтай нехерлех юм бэ Ичиж ч болдоггvй Инээж ч болдоггvй Энгийн байж болдоггvй Энхрий оршиж болдоггvй Дуугарч болдоггvй Дуусч бас болдоггvй Дурлал гээчээр дутаж болдоггvй Дуугvй мэдрэмжийг нь мартаж болдоггvй Эрдмийг орхиж болдоггvй Итгэлийг гээж болдоггvй Ээдрээгээр дvvрэн 20 нас минь Эгшиг нь менхед эгэлгvй vе минь...