Цэцгийн ганган үнэрт хамар цоргих нь таатай
Чиний ганган үгст зүрх уярах нь таатай
Цээжин доторх бодол чамаар дүүрэх нь таатай
Чин сэтгэлийн гүнд хайр ургах нь таатай
Тэнгэрийн хаяа улайрч наран жаргах таатай
Тэнгисийн хөвөөнд сууж чамайг санах таатай
Тэнэг юм шиг аашлаад эрхэлж байх таатай
Тэргэл сарны доор хосоороо амьдрах таатай
Хонгор салхины сэвшээнд үнсүүлж суух таатай
Хонгор чамайг хүлээгээд гунин суух таатай
Хорвоо дэлхийг мартаад чамайг төсөөлөх таатай
Хол зайг үл тоогоод хамтдаа байх таатай
Хэний ч мэдэхгүй хэлээр хоорондоо ярилцах таатай
Хэн ч байхгүй юм шиг чангаар инээлдэх таатай
Хэрэггүй зүйлд гомдоллочихоод аргадуулж байх таатай
Хэнд ч өгөөгүй шүлгээ чамдаа зориулах таатай
Зүүд минь чамаар манагдахаар сэрэхгүй унтах таатай
Зүсийг чинь бодоод хэвтэхээр нойр хулжих таатай
Зөндөө удаан саначихаад энхрийлэх таатай
Зөв бурууг үл тоон чамтай л байх надад таатай.

Комментарии
Отправить комментарий