Бурхан бид хоёр дундаа нэг танилтай
Бурхнаас хүртэл хүчтэй эгэл үгүй бүсгүй байгаа
Бундан зүрхэн дотор нь хайр үргэлж буцалж байдаг
Баруун талаас мандсан наран гэр дулаацуулан мишээж суудаг

Даруухан аалиараа гайхуулах нь үгүй дэндүү даруухан
Даанч хөөрхөн тэр бүсгүйг хайрлахгүй байх арга үгүй
Дассан үнэр, дассан харц, дассан инээд
Дандаа л дэргэд нь байгаад баймаар тийм дотно тэр бүсгүй

Хоёр нүдний нь гэрэл унтарч байхыг огт үзээгүй
Ховор эрдэнэ мэт гялалзаж байдаг хосгүй  сайхан нэгэн бүсгүй
Хонгор зүрхний нь лугшилт бүр миний нэрийг сануулдаг гэлтэй
Холын холоос ч баяр гунигийг олж хардаг тийм бүсгүй

Амьдралыг утгатай болгодог ганцхан түлхүүр түүнд л бий
Алтнаас үнэтэй үгсэд нь мянган маанийн  увдис бий
Аз, жаргал хоёрыг хооронд нь учруулдаг чадал бий
Аугаа тэр хүмүүнд "ээж" гэх алдар цол бий.

...Бурхан бид 2 дундаа нэг танилтай
Бурхнаас хүртэл хүчтэй эгэл үгүй бүсгүй байгаа...

Комментарии

Популярные сообщения из этого блога

Өөдрөг бай, өсөн дэвж