Бороо орохоор "цэнхэр" гэж тодотгодог тэнгэр нь хиртэж сааралтаад, нар гэв гэнэт хэнээс ч юм бэ ичиж нуугдаад, салхи аашаа гурвантаа хувирган сэвшиж, тэгснээ гэнэт ширүүсч, тэгэх бүртээ сэтгэлийн гүнд тээр тэнд булагдаж мартагдсан дурсамж бүрийг сэдрээж инээмсэглэл, "жаргалтай" гуниг, бас "гунигтай" жаргал гээд ер нь хүн төрөлхтөнд байдаг бүх сэтгэл хөдлөлийг нэг дор бүрэлдүүлчихдэг нь нэг учиртай.
... Тайлал юуг нь олъё гэхдээ би цонх даган хацрын нулимс шиг урсаж буй бороон дусал бүрийг ажиж, бодолдоо тунгаав.
... Бороо гээч их увдистай юм. Үүлнээс асгарч газарт буух тэр агшиндаа хүн бүрийн сэтгэл рүү шагайчихаад гардаг...
Алган дээрээ түүний дусал бүрийг мэдэрч тэнгэр лүү харан баясах бяцхан хүүхдийн сэтгэлд бороо орохтой зэрэгцэн нар манддаг. Жаахан охин байхдаа л лав би хар үүл үзээд "Бороо, бороо ороорой. Оросын мама ирээрэй" гэж дуулан дэгдэг байсансан. Бороонд норж, тогтоол усаар тоглож, эсвэл ээжийн хийдэг банштай цайг уугаад аавынхаа энгэрт эрхлэн халуу дүүгсэн гэртээ гэр бүлээрээ байх нэгэн "жаргал" бороотой хамт ирдэг байлаа. Тэр үед гэвч энэ мэдрэмжийг байх ёстой зүйл мэт санаж, огтхон ч ач холбогдол өгдөггүй байж. Одоо хэрэв буцаад очиж болдогсон бол хором бүрийг нь хайрлан мэдрэхсэн.
Арай том болоод бороог дотроос мэдэрч, гадаах байдлыг ажиглан элдвийг эргэцүүлэн, ирээдүйгээ төсөөлөн суух дуртай болов. Тэгэхтэй зэрэгцэн сэтгэлд нартай бороо шивэрдэг байлаа. Гуниглах зүйл байсангүй, гэвч бас "тэр үе" шиг тэгтлээ хөөрөн баярласангүй. Болох ёстой юм болдгоороо болж байгаа мэтээр л хүлээн авч бодол дотроо түр зуур амьдрах тэр үеэсээ таашаал авч, борооны дараа гадагш гараад анхилам үнэр, байгалийн үзэсгэлэнг нь мэдрэн алхахтай зэрэгцэн бас нэгэн "жаргал" ирдэг байж.
Өглөө сэрээд цонхоор хартал гадаа бүрхэг байлаа. Сэтгэл рүүгээ өнгийхөд тэнд ч бас бүрхэг. Хөнжлөөрөө өөрийгөө сайн гэгч нь хучаад хэнийг ч хармааргүй, хаашаа ч гармааргүй санагдав. Өнгөрснөөс авсан сэтгэлийн шарх хөндүүрлэн өвдөх нь хараахан эдгэж амжаагүйг нь илтгэх мэт. Мянган бодол тархийг минь ороон эргэлдэж, сайхан, муухай бүх дурсамжууд нүдний өмнүүр зурсхийхэд аньсганд нулимс бүрхээд ирэх нь тэр. Гэв гэнэт ижийгээ, аавыгаа, эх орноо хачин их санав. Гэхдээ уйлсангүй. Хайртай хүмүүс минь дэргэд байгаа шүү гэж бодохоос нүүрэнд инээмсэглэл тодроод тэнгэр цэлмээгүй ч, сэтгэл цэлмэж бас нэгэн "жаргал" бороотой хамт шивэрлээ.
...Бороо гээч их увдистай юм. "Жаргалтай" гуниг, бас "гунигтай" жаргал...

Комментарии
Отправить комментарий