Нар тээр тэнд мишээж зүрхэнд илчээ тушаагаад
Намар ирээд арилаагүй гуниг юуг минь үргээгээд
Намуухан, яаруухан, бас ядруухан ардын амьдралд
Найм дахь ес эхлэхтэй зэрэгцэн хавар цаг морилдог
Дурлал юу юугүй сэтгэлийн утсыг хөндөөд
Дуугарч ч амжаагүй мөртлөө харцаараа чамайг хайгаад
Догдлол, инээмсэглэл, бас бяцхан тэнэглэл зонхилж
Долоон ес төгсөх үест хаврын аяз эгшиглэдэг
Усны чимээ гэв гэнэт хаанаас ч юм бэ хоржигноод
Ургаж гүйцээгүй цэцэгсийн дэлбээ хацрын хонхорхойг тодруулаад
Уянгатай, учралтай, бас уудамхан орчлонгийн нэгэн бутархайд
Урин цагийн гэгээ татуулж хаврын улирал ирдэг.
Хөлдсөн бүхэн хайлж өөрийн хэвээ олж байхад
Хүний араншин зөөлөрч гольдрол юундаа орж байдаг
Хатсан бүхэн дэлгэрч байгаль дэлхийг чимж байхад
Хайрын романс бичигдэж хорвоо ертөнцийг уярааж байдаг
Хавар гээч өөрөө дуусашгүй их түрлэгтэй юм
Хангайгаа тэгээд баясгах дийлдэшгүй хүчтэй юм
Хаврын талаар бичье гэхээр сэдэв нь дуусашгүй юм
Халаас юундаа хадгалж байгаад ирэх жилээс тэрлэе би.
Комментарии
Отправить комментарий