Борооны дараа
Бараан vvлнээс
Бороо
Бага багаар
Буух нь 
Бодолд
Гунигийн хяруу 
Гялтгануулж
Гутал норгож 
Газар чийгтvvлэхэд
Гэнэт...
Тэнгэр
Тэсэрч
Тэндээс гэрэл
Тэсгэл алдам
Тод
Нvд гялбуулж
Нvvp алгадахад
Найгах модод нь
Намайг еревдене 
Аянга
Аймшигт чимээ
Айлын нохой
Аашаа vл олохдоо 
Ийш тийш
Эрэлчин мэт
Эргэлдэх аж.
...Тайван...
Тал дээр
Тогтсон усаар
Томоогvй жаал
Тохуурхан
Тоглоход
Денгеж сая
Енгерч одсон
Негее зvйл
Дvрс vгvй
Дуу ч vгvй
Делен зугтаж
Тvрvvхэн
Тvvртэж байсан
Тэр ажлын
Том чулууг
Тvлхэж
Тvргэн уур
Тvр ч болов
Тэнэн одож
Услагдаж баяссан
Ургамал
Vнэр юугаа
Vл харамлаж
Улаан нар
Дулаан илчээ
Удаан тvгээж
Уулс
Vvлс
Ус
Vндэс
Уран гоёор
Зураг мэт
Зурайж
Ганган байгаль
Гоо сайхнаа
Гайхуулна.
Амар амгалан
Аавын голомтод
Айлчилж
Адуу мал нь
Урамтайяа
Ундаалахад
Удам залгах
Ууган vр нь
Уйлагнаж
Уньт гэрийг
Уярааж орхив.
Тийм увдистай
Тэгж асгарсан
Тэр борооны
Нууц
Тэр vрийн
Тунхаглалаар
Тайлагдах нь тэр.



Комментарии

Популярные сообщения из этого блога

Өөдрөг бай, өсөн дэвж