Гуньчихвал
Гундаж яваа цэцэг шиг енге юугаа гээчихэж гээд
Гунхчихвал
Гуч хvрсэн бvсгvй шиг дэндvv гэмээр асчихаж гээд
Гандчихвал
Гал шиг асах насыг ганхууллаа хэмээн шагшраад
Гангалчихвал
Галууг дуурайсан хэрээ хелее хелдеехийг сануулаад
Гутарчихвал
Гурван алхмын цаанаас ч аальгvй инээдээр мялаагаад
Гайхуулчихвал
Гангар хунтай зvйрлэж шивэр авир хийгээд
Ядарчихвал
Яагаад ч юм бэ гайхаж "болохгvй" хэмээн тушаалдаад
Ямбалчихвал
Явдал ихтэй амьдралтай гэж роман зохиож бичээд
Яаж ч болдоггvй 20 нас минь
Яавал чамтай нехерлех юм бэ
Ичиж ч болдоггvй
Инээж ч болдоггvй
Энгийн байж болдоггvй
Энхрий оршиж болдоггvй
Дуугарч болдоггvй
Дуусч бас болдоггvй
Дурлал гээчээр дутаж болдоггvй
Дуугvй мэдрэмжийг нь мартаж болдоггvй
Эрдмийг орхиж болдоггvй
Итгэлийг гээж болдоггvй
Ээдрээгээр дvvрэн 20 нас минь
Эгшиг нь менхед эгэлгvй vе минь...

Комментарии

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога

Өөдрөг бай, өсөн дэвж