Заримдаа нэг тийм гоё санаа орж ирээд л бүгдийг шинээр эхэлмээр санагдана. Гэвч "хийнэ дээ" бодож явсаар хэрэгжүүлж чадалгүй түүнийгээ мартаад, дахиад л өөр санаа, шинэ төлөвлөгөө. Цаасан дээр бичигдээгүй, чин хүсэл зорилгогүй зүгээр л хий хоосон олон өнгийн гэрэлт бодлууд. Төд удалгүй чи ойлгож эхэлдэг, чиний нойроо хасан байж дотроо төсөөлж инээд алдан тэмүүлж байсан тэр ирээдүй замхран одож, чи дахиад л нэг хөдөлгөөнтэй хөшөө болж хувирч байгаагаа. Тийм учраас орж ирсэн шинэ санаа бүрийг алдалгүй тэмдэглэж авч, түүнийгээ боловсруулж байх нь хамгийн зөв алхам юм байна..
Уянгалан долгиолох усных нь аяз нь улам бүдэгрээд л Уулсын дээрх манан надад дурлаж наашлаад л Гэмгүй балчирын дуу гадаа сонстох нь багасаад л Гэрийн бүрээс, бодлын хүлээс хоёр бага багаар нэмэгдээд л Хавар өндийсөн өнгийн цэцэгс толгой юугаа гудайлгаад л Хавар эхэлсэн зарим хайр төгсгөл юугаа үзээд л Хонгор наран аажим аажмаар харамч болж аашаа хувиргаад л Хоногийн олонхи цагийг саран авхайтай хуучилж өнгөрөөгөөд л Хорвоогийн нэгэн намар хаалга ч тогшилгүй айлчилдаг Хорвоо өөрөө тэгээд шар дээлээрээ гоёдог Хэн баярлаж, хэн гуньдгийг хэн ч мэддэггүй гаслан Хэтийн зорилго, зуурдын гуниглалаар түр солигддог хяслан. Уйтай намрын орой зүрхийг минь үл хайхрахад Уйтгартай хүний дүрээр хотын гудмыг чимдэг Униарт намрын орой бие, сэтгэлийг дааруулахад Усан нүдэн гүнж болж би тушаал дэвшдэг...
Этот комментарий был удален автором.
ОтветитьУдалить