Хавар дэлбээлсэн яргуйн дэлбээг Шүүдрийн дусал дурлан таалах шиг Хайрт хүний бурам шиг үгэнд Шуналтайхан цэнгээд байхлаар Хүйтэн намрын зэвхий тэнгэр Хонзон санаж сааралтаад байна уу Хонгор зүрхний уянгат аялгуу Хоногоор эгшиглэж болохгүй юм гэж үү Намрын сүүл сарын тэнгэр Өвгөн мөртлөө намбагүй аж Найрын уянга уже дууссанд Өс санаж хилэгнэх аж Ерөөс намайг гуниглахгүй байхлаар Есдүгээр сар шиг аашилсан аж Арваннэгдүгээр сарын тэнгэр Арга ч үгүй ганцаардсан аж Эртний анд-миний сэтгэлд Ээнэгшин дасчихаад санасан аж Эсвэл түүний уужим орон зайг Эзэгнэх гэж нэг нь оролдсон аж Шаналал юуг нь дэвтээх увдистай Шиврээ бороо нь халаагаа өгсөнд Эвий, энэ нутгийн минь дээвэр Эвлэрч ер дөнгөхгүй аж Оройтож унагасан бороон дусал чинь Үүрийн жаврыг даагаагүй аж Өглөө сэрэхэд хөрст дэлхий Мөсөн дээлээ өмссөн байж Оройтсон бороо цонх тогшход Олон зүрх булиглаж, гуниглаж Одоо л нэг юм замхарч ядсан Олон дурсамж сэргэж, сэдэрч Тэнгэр чиний тавьсан зорилго Биелэл юугаа ...
Сообщения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения

Уянгалан долгиолох усных нь аяз нь улам бүдэгрээд л Уулсын дээрх манан надад дурлаж наашлаад л Гэмгүй балчирын дуу гадаа сонстох нь багасаад л Гэрийн бүрээс, бодлын хүлээс хоёр бага багаар нэмэгдээд л Хавар өндийсөн өнгийн цэцэгс толгой юугаа гудайлгаад л Хавар эхэлсэн зарим хайр төгсгөл юугаа үзээд л Хонгор наран аажим аажмаар харамч болж аашаа хувиргаад л Хоногийн олонхи цагийг саран авхайтай хуучилж өнгөрөөгөөд л Хорвоогийн нэгэн намар хаалга ч тогшилгүй айлчилдаг Хорвоо өөрөө тэгээд шар дээлээрээ гоёдог Хэн баярлаж, хэн гуньдгийг хэн ч мэддэггүй гаслан Хэтийн зорилго, зуурдын гуниглалаар түр солигддог хяслан. Уйтай намрын орой зүрхийг минь үл хайхрахад Уйтгартай хүний дүрээр хотын гудмыг чимдэг Униарт намрын орой бие, сэтгэлийг дааруулахад Усан нүдэн гүнж болж би тушаал дэвшдэг...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
"Тэнгэр бид хоёр яг адилхан сэтгэдэг" Тэнэг ч юм шиг, эгэл ч юм шиг Төсөөлөл минь Төөрсөн бодол минь... Ганган цэнхэр өнгө нь сүүдэрлэн барайхад Гацсан мянган бодол сэтгэлд ярайдаг Гэрэлт алтан нар нь гэртээ нуугдаж суухад Гуньсан зүрх хөндүүрлэж цээж хоосорч байдаг Давхралдсан их үүлс нь дүрсээ үл олоход Даанч олон бодол минь тархи зүсэн хөврөлддөг Дуслан дуслах бороо нь хацар үнсэж нялуурахад Дурлалаар наадуулсан мэдрэмж минь хацраар урсаж тайтгардаг Хүйтэн салхи нь хүчтэй исгэрч Хүнгүй гудамж сэтгэл ганцаардуулавч Хөх тэнгэр л цэлмэг байвал Хөнгөн гуниг холдож оддог. Өвөл, хавар, намар, зун Өнгөө өөрчлөн ээлжилж байсан ч Өвгөн тэнгэр л мишээж байхад Өөрөө би жаргалтай байдаг. Надаас өөр хэн ч намайг үл сонсож байхад Нарнаам хүртэл нуугдаж дэргэд минь байдаг Нулимс юунаасаа ичин худлаа инээж байхад Нүдэнд тодрох гунигийг аль хэдийн ажсан байдаг. Тэгээд тэр уйлж эхлэхэд Тэндээс бороо асгарч байдаг Тэгээд би уйлж эхлэхэд Тэнгэр намайг аргадаж байда...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ухаант аавдаа өнгийн гоёлыг нь Урлаж өгч дийлэхгүй юм бол Утас зүү холбодог гэж Утга үгүй онгироод яахав дээ Бусдаас намайг дутаахгүй гэж Бурхан шиг дээдэлж өсгөсөн байхад Буянт ижийгээ магтан дуулах Бодол, оюун дутаад байвал Бичиж чаддаг хүн би гэж Буруу бардамнаад яахав дээ Байгаль эхийн зүгээр л өгчихсөн Бяцхан авъяасын ямххан хэлтэрхийг Барьж авч дөнгөхгүй юм бол Баян гэж цээжээ дэлдэх Балга ч эрх байхгүй юм надад. Үеийн нөхөд минь ажилд гарсан ч Үр чинь харин оюутан хэвээрээ Үнэн гэж байдаг юм бол та Үүнийг надад тайлбарлаад өгөөч Хорин жил ижий аавтайгаа Хоолоо хуваалцаж идлээ дээ би Хонгор зүрх минь шаналж байлаа ч Хорвоогийн жамыг сөрж би зогсохгүй Эрүүл мэндийн манаанд зогсож Эмч болохоор зүтгэсэн би Энэ насандаа сурч дуусахгүй Эгэл тавилантай анагаахын оюутан. Ичих юм даа заримдаа охин нь Ижийнхээ өврөөс салахгүй л юм даа Айх юм даа заримдаа охин нь Аавынхаа энгэрээс холдвол яана даа Зорьсон зорилгоо мартаж гээлгүй Заасан замаасаа хальж гэл...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Гарын таван хуруу шиг нэгнээ түшсэн голомтын Галын нь гурван тулга шиг ижилдэн өссөн болохоор Газар дээр ганц, ганцхан ах эгч хоёрыгоо би Гайхам ихээр санагалзаж, сэтгэлдээ бодох юм. Айлын хүүхдэд гомдоход тэнгэр хөмрөөд ирдэг Аргадуулах ахтай гэж бодохоор наран тэндээс манддаг Аягаа эвдэн эрхэлхэд арай дэндээд байдаг Алдааг минь засах эгчтэй болохоор айдас үргээд явчихдаг Оддын доор гэртээ ороход аавын харцнаас эмээдэг Одоо ирж байгаа гэж ах бид хоёр биенээ хаацайлдаг Охидын нөхөрлөл хэврэг гэж улс хүмүүс хэлэлцдэг Орчлонгийн тоосыг харин эгч бид хоёр хамт хөдөлгөдөг Нударга зангидаж дүүдээ хатуурхсан түүх ахад минь байхгүй Нударга зангидаж дүүгээ өмөөрсөн хатуу түүх харин бий Нулимс урсгасан хатуу үнэнгээр хацар алгаддаг ч миний эгч Нулимс арчиж, өршөөл эрэхдээ харц нь нууцхан уйлж байдаг Ахтай хүүхдүүд эгч мөрөөдөж Эгчтэй нь харин ах хүсдэг Аль аль нь дэргэд минь байдагт Айхтар ихээр бардамнаж явдаг Аавын сургаалиар хүмүүжиж Ээжийн энгэрт эрхэлж Амь биеийг олс...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Цэцгийн ганган үнэрт хамар цоргих нь таатай Чиний ганган үгст зүрх уярах нь таатай Цээжин доторх бодол чамаар дүүрэх нь таатай Чин сэтгэлийн гүнд хайр ургах нь таатай Тэнгэрийн хаяа улайрч наран жаргах таатай Тэнгисийн хөвөөнд сууж чамайг санах таатай Тэнэг юм шиг аашлаад эрхэлж байх таатай Тэргэл сарны доор хосоороо амьдрах таатай Хонгор салхины сэвшээнд үнсүүлж суух таатай Хонгор чамайг хүлээгээд гунин суух таатай Хорвоо дэлхийг мартаад чамайг төсөөлөх таатай Хол зайг үл тоогоод хамтдаа байх таатай Хэний ч мэдэхгүй хэлээр хоорондоо ярилцах таатай Хэн ч байхгүй юм шиг чангаар инээлдэх таатай Хэрэггүй зүйлд гомдоллочихоод аргадуулж байх таатай Хэнд ч өгөөгүй шүлгээ чамдаа зориулах таатай Зүүд минь чамаар манагдахаар сэрэхгүй унтах таатай Зүсийг чинь бодоод хэвтэхээр нойр хулжих таатай Зөндөө удаан саначихаад энхрийлэх таатай Зөв бурууг үл тоон чамтай л байх надад таатай.
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Бүүдгэр тэнгэр нь нартайгаа, сартайгаа Будрах цас, дуслах бороотойгоо Бүхлээрээ зүрхэнд багтсан юм шиг Бөөрөлхөж явсан балчирхан насандаа Сэтгэл гэх нав нарийхан утсаар Сүлжигдэж хэлхэгдэж нэгэн бие болсон Сэтгэлээс өөр дурсгах бэлэггүй ч Сэтгэл цагаан миний найзууд Гар гараасаа барьж нэрээ бид мэдэлцээгүй Гангар хоёр хун шиг нэгнийхээ төлөө үхээгүй Гар гараасаа барьж тангараг бас өргөөгүй Ганган хээрийн цэцэг шиг гархилж ер яваагүй Гал шиг гэнэт дүргэлзэвч муу үгийг хэлээгүй Голд ортол гомдовч цэг хэзээ ч тавиагүй Гуниг шаналалын цагт ганцаар огт орхиогүй Гунхаж явах үедээ биенээ бас мартаагүй Хайр гэх маш уяхан утсаар Холбогдож нэгтгэгдэж нэгэн амь болсон Хайраас өөр хадгалах бэлэггүй ч Хайр нь ариухан миний найзууд Асуулт хариултын шугамаар анд бид бололцоогүй Амьдрал гээчээс уйдаж азаа ер хөөгөөгүй Аз жаргалдаа бялхавч нөхдөө үл тоогоогүй Ангалын аманд тулах үед гараа бид харамлаагүй Асуудал нь асч байлаа ч тээршааж хэзээ ч түлхэ...