Сообщения

Сообщения за март, 2016
Нэг тийм гоё мэдрэмж. Хайртай хүмүүсээ баярлуулах гоё тиймээ? Тэднийгээ баярлаж, аз жаргал дүүрэн харцаар хараад инээмсэглэж буйг нь харах тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй нэг тийм гоё мэдрэмж. Хором, мөч алдалгүй өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлж, хүмүүст баяр хөөр бэлэглэдэг бол хичнээн сайхан байхсан. 
Хэрвээ чамд одоо л нэг юм зөв замаар явж байгаа юм шиг санагдаж байвал чи үнэхээр зөв замаар явж байнаа л гэсэн үг. Нэгэнт сонгоод түүгээрээ алхаж яваа бол зөв эсвэл буруу гэдэгт бүү эргэлз. Буцах талаар бодоод ч хэрэггүй. Харин дундаас нь буцаж магадгүй замаар сэтгэл дундуур алхаж байснаас сонголт хийхийнхээ өмнө алийг нь сонгох тал дээр анхаарлаа хандуул. Дараа нь шийдвэрээ гарга. Чиний замд тааралдах боломжтой тэр бүх зүйлүүдийн талаар жагсаалт гарга. Сайхан зүйлүүдийн талаар бодох хэрэгтэй ч шантрал авчирч болзошгүй зүйлүүдийг ч бас мартаж болохгүй. Зам бүхэн дардан байдаггүй, заримдаа чамайг шалгахын тулд бий болсон маш олон даваа тааралдана. Тийм учраас л долоо хэмжиж нэг огтол гэдэг юм шүү дээ. Чиний амьдралд нар мандах уу, эсвэл аянга цахих уу гэдэг сонголтыг чи л хийнэ гэсэн үг. Шийдвэрийн өмнө сайн бод. Бүгдийг төлөвлө. Сонголтоо хий. Тэгээд эцсээ хүртэл яв, мөлхөөд ч хамаагүй. Үр дүнг нь үз. Өөрөө бахарх. Чи чадсан...
Тэр зуны хурц наранд Тэгтлээ гандаж шарлаагүй мөртлөө Тэнцэж ядсан хөнгөхөн салхинд Тэсгэл алдаад уначихсан Тэр намрын навчисын хэврэгийг би гайхахдаа Тэргэл сарны доор ганцаардан суух бүсгүй хүний Тэвчээрийн хязгаарт хүрсэн сэтгэл юутай зүйрлэв Тэр хүний хатуу үгэнд Тэсгэл алдаж гомдоогүй мөртлөө Тэнгэр шиг аашных нь хариуд Тэнгис үерлэтэл мэлмэрчихдэг Тэр бүсгүйн сэтгэл дэндүү эмзэг юм Тэгээд л уярчихдаг дэндүү гэнэн юм . Тэрлэг дээлээ тайлж аавынхаа гэрт үлдээгээд Тэр залуугийн гэргий болж Тооныг нь хамт түшилцсэн ч Төгс төрсөн бүсгүйн заяа Тэгш байдаггүйн нэгэн адилаар Тэр намрын навчис шиг Тэндээс холдчихсон Тэр намрын шувууд шиг Тэнгэрт дүүлчихсэн.

Өөдрөг бай, өсөн дэвж

Ганц л олдох амьдрал шүүдээ, галзуурч байгаад үхье байз. Хүссэн зүйлээ хийж, хүссэн газраа очиж, хүссэн хүмүүстэйгээ хамт байж, хүссэн зүйлээ худалдан авч, хүссэн мэргэжлээ эзэмшээд, хүссэн шигээ л амьдрах минь. Насны эцэст харамсахгүйн тулд маргааш гэж хойшлуулахаа л больё. Намайг гээд цохилж байгаа тэр том зүрхнүүдийн төлөө "би"-тэйгээ л тэмцье. Хэнд ч муу санахгүй байя, хэнээс ч сэтгэл харамлахгүй байя, инээмсэглэе, итгэлийн эзэн болъё. Хайрлая, шалтгаангүйгээр бас хариу нэхэлгүйгээр зүгээр л сайн сайхныг бэлэглэе. Халамжлая, миний төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй тэднийхээ төлөө ч бас юу ч хийхэд бэлэн байя. Хүчтэй байя, хатуухан хэлсэн үгэнд гомдоод урсчихдаг хямдхан нулимсаа худалдчихья, тэгээд шинийг авъя. Тэвчье, өнөөдрөө биш өөрийгөө бодож , өнгөт ертөнцийг өөртөө л багтаая. Чимээгүй байя, чичилсэн хуруу бүрийн өөдөөс чичрэн дайрахаа больё. Намайг ханатлаа муулаг, намайг ханатлаа доромжлог. Хариуд нь инээе, чангаас чанга. Хорвоод "би амьд" гэдгээ сануулъя, х...
Шантрах гээд байвал бод. Зүгээр л бод. Чи юуны төлөө, яах гэж, ямар зорилготой, юуг төлөвлөж эхэлсэн гэдгээ бод! Эргэцүүл! Чи яг одоо зөв замаар алхаж байгаа гэдгээ сана! Хэрвээ нэг л удаа дүрэм зөрчих юм бол тоглоомоос хасагдана, тэгээд л чи хэн ч биш болно. Өөрийгөө шавх, чадах бүхнээ тултал нь хий. Чамд ямар их чадвар, ямар их авьяас, ямар их тэвчээр байгаагаа харуул, бусад нь атаархаг, харин чи өөрөөрөө бахарх. Хэн нэгний төлөө биш, хийнэ гэж шийдсэн тэр хүний л төлөө  хөдлөх хэрэгтэй. Шантрамтгай байдал, тэвчээргүй зан 2 хүнийг сайн руу дагуулдаггүй гэдгийг чи мэддэг ч болоосой.
Амьдрал үнэхээр гэнэтийн явдлаар дүүрэн шүү. Хэрвээ бүх зүйл хүссэнээр болдог байсан бол энд оршин тогтнох утга үгүй санагдах байсан байхдаа . Яг л өглөөхөн цэв цэнхэр тэнгэр, алтан наран 2 нүд гялбуулж сайхан аашилж байснаа үд өнгөрөхөд хар саарал өнгө орчлонг бүрхээд аадар шаагиж аашаа хувиргадаг шиг бүх л зүйл санаанд оромгүйгээр эргэж болдог. Та магадгүй өнөөдөр үгээр хэлэмгүй их жаргалтай байж болно, эсвэл үнэхээр их гунигт автсан ч байж болно. Гэхдээ амьдрал үргэлж өнөөдрийх шиг байхгүй.  Хэт их жаргалдаа ташуурсан хүн хэсэгхэн зовлонд бүдэрчихдэг юм шүү,  уй гашуудаа автсан хүн бүрт урам авах өдөр ч бас ирдэг юм шүү.  Тийм учраас бүх зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэйг л сануулах гээд байгаа юм. 
Заримдаа нэг тийм гоё санаа орж ирээд л бүгдийг шинээр эхэлмээр санагдана. Гэвч "хийнэ дээ" бодож явсаар хэрэгжүүлж чадалгүй түүнийгээ мартаад, дахиад л өөр санаа, шинэ төлөвлөгөө. Цаасан дээр бичигдээгүй, чин хүсэл зорилгогүй зүгээр л хий хоосон олон өнгийн гэрэлт бодлууд. Төд удалгүй чи ойлгож эхэлдэг, чиний нойроо хасан байж дотроо төсөөлж инээд алдан тэмүүлж байсан тэр ирээдүй замхран одож, чи дахиад л нэг хөдөлгөөнтэй хөшөө болж хувирч байгаагаа. Тийм учраас орж ирсэн шинэ санаа бүрийг алдалгүй тэмдэглэж авч, түүнийгээ боловсруулж байх нь хамгийн зөв алхам юм байна..