Сообщения

Сообщения за сентябрь, 2017
Изображение
Уянгалан долгиолох усных нь аяз нь улам бүдэгрээд л Уулсын дээрх манан надад дурлаж наашлаад л Гэмгүй балчирын дуу гадаа сонстох нь багасаад л Гэрийн бүрээс, бодлын хүлээс хоёр бага багаар нэмэгдээд л Хавар өндийсөн өнгийн цэцэгс толгой юугаа гудайлгаад л Хавар эхэлсэн зарим хайр төгсгөл юугаа үзээд л Хонгор наран аажим аажмаар харамч болж аашаа хувиргаад л Хоногийн олонхи цагийг саран авхайтай хуучилж өнгөрөөгөөд л Хорвоогийн нэгэн намар хаалга ч тогшилгүй айлчилдаг Хорвоо өөрөө тэгээд шар дээлээрээ гоёдог Хэн баярлаж, хэн гуньдгийг хэн ч мэддэггүй гаслан Хэтийн зорилго, зуурдын гуниглалаар түр солигддог хяслан. Уйтай намрын орой зүрхийг минь үл хайхрахад Уйтгартай хүний дүрээр хотын гудмыг чимдэг Униарт намрын орой бие, сэтгэлийг дааруулахад Усан нүдэн гүнж болж би тушаал дэвшдэг...
"Тэнгэр бид хоёр яг адилхан сэтгэдэг" Тэнэг ч юм шиг, эгэл ч юм шиг Төсөөлөл минь Төөрсөн бодол минь... Ганган цэнхэр өнгө нь сүүдэрлэн барайхад Гацсан мянган бодол сэтгэлд ярайдаг Гэрэлт алтан нар нь гэртээ нуугдаж суухад Гуньсан зүрх хөндүүрлэж цээж хоосорч байдаг Давхралдсан их үүлс нь дүрсээ үл олоход Даанч олон бодол минь тархи зүсэн хөврөлддөг Дуслан дуслах бороо нь хацар үнсэж нялуурахад Дурлалаар наадуулсан мэдрэмж минь хацраар урсаж тайтгардаг Хүйтэн салхи нь хүчтэй исгэрч Хүнгүй гудамж сэтгэл ганцаардуулавч Хөх тэнгэр л цэлмэг байвал Хөнгөн гуниг холдож оддог. Өвөл, хавар, намар, зун Өнгөө өөрчлөн ээлжилж байсан ч Өвгөн тэнгэр л мишээж байхад Өөрөө би жаргалтай байдаг. Надаас өөр хэн ч намайг үл сонсож байхад Нарнаам хүртэл нуугдаж дэргэд минь байдаг Нулимс юунаасаа ичин худлаа инээж байхад Нүдэнд тодрох гунигийг аль хэдийн ажсан байдаг. Тэгээд тэр уйлж эхлэхэд Тэндээс бороо асгарч байдаг Тэгээд би уйлж эхлэхэд Тэнгэр намайг аргадаж байда...