Бүүдгэр тэнгэр нь нартайгаа, сартайгаа Будрах цас, дуслах бороотойгоо Бүхлээрээ зүрхэнд багтсан юм шиг Бөөрөлхөж явсан балчирхан насандаа Сэтгэл гэх нав нарийхан утсаар Сүлжигдэж хэлхэгдэж нэгэн бие болсон Сэтгэлээс өөр дурсгах бэлэггүй ч Сэтгэл цагаан миний найзууд Гар гараасаа барьж нэрээ бид мэдэлцээгүй Гангар хоёр хун шиг нэгнийхээ төлөө үхээгүй Гар гараасаа барьж тангараг бас өргөөгүй Ганган хээрийн цэцэг шиг гархилж ер яваагүй Гал шиг гэнэт дүргэлзэвч муу үгийг хэлээгүй Голд ортол гомдовч цэг хэзээ ч тавиагүй Гуниг шаналалын цагт ганцаар огт орхиогүй Гунхаж явах үедээ биенээ бас мартаагүй Хайр гэх маш уяхан утсаар Холбогдож нэгтгэгдэж нэгэн амь болсон Хайраас өөр хадгалах бэлэггүй ч Хайр нь ариухан миний найзууд Асуулт хариултын шугамаар анд бид бололцоогүй Амьдрал гээчээс уйдаж азаа ер хөөгөөгүй Аз жаргалдаа бялхавч нөхдөө үл тоогоогүй Ангалын аманд тулах үед гараа бид харамлаагүй Асуудал нь асч байлаа ч тээршааж хэзээ ч түлхэ...
Сообщения
Сообщения за май, 2017
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Зүрхэн нуурын хөвөөнд хун шувууд нь эрхлэлдэж Зүрхэн хэлбэртэй наран хүн биеийг дулаацуулж Зүрхэн тушаа газар цахилгаан гүйдэл дамжих шиг Зүрх сэтгэл догдлох нь дурласны шинж үү, дулаарсны шинж үү Дурлачихав уу гээд зүрх рүүгээ шагайвал Дурлал шиг солонго татаагүй байлаа Дулаарчихав уу гээд цонхоор ажвал Дун цагаан цас ичих нь үгүй бударч байлаа Дурлал ч алга, дулаан ч бас алга Догдолсон учир тэгвэл юунд вэ Дууны үгэнд уярч догдолсноо Дурлал юутай андуурсан юм байжээ.