Сообщения

Сообщения за апрель, 2017
Изображение
Бурхан бид хоёр дундаа нэг танилтай Бурхнаас хүртэл хүчтэй эгэл үгүй бүсгүй байгаа Бундан зүрхэн дотор нь хайр үргэлж буцалж байдаг Баруун талаас мандсан наран гэр дулаацуулан мишээж суудаг Даруухан аалиараа гайхуулах нь үгүй дэндүү даруухан Даанч хөөрхөн тэр бүсгүйг хайрлахгүй байх арга үгүй Дассан үнэр, дассан харц, дассан инээд Дандаа л дэргэд нь байгаад баймаар тийм дотно тэр бүсгүй Хоёр нүдний нь гэрэл унтарч байхыг огт үзээгүй Ховор эрдэнэ мэт гялалзаж байдаг хосгүй  сайхан нэгэн бүсгүй Хонгор зүрхний нь лугшилт бүр миний нэрийг сануулдаг гэлтэй Холын холоос ч баяр гунигийг олж хардаг тийм бүсгүй Амьдралыг утгатай болгодог ганцхан түлхүүр түүнд л бий Алтнаас үнэтэй үгсэд нь мянган маанийн  увдис бий Аз, жаргал хоёрыг хооронд нь учруулдаг чадал бий Аугаа тэр хүмүүнд "ээж" гэх алдар цол бий. ...Бурхан бид 2 дундаа нэг танилтай Бурхнаас хүртэл хүчтэй эгэл үгүй бүсгүй байгаа...
Бороо орохоор "цэнхэр" гэж тодотгодог тэнгэр нь хиртэж сааралтаад, нар гэв гэнэт хэнээс ч юм бэ ичиж нуугдаад, салхи аашаа гурвантаа хувирган сэвшиж, тэгснээ гэнэт ширүүсч, тэгэх бүртээ сэтгэлийн гүнд тээр тэнд булагдаж мартагдсан дурсамж бүрийг сэдрээж инээмсэглэл, "жаргалтай" гуниг, бас "гунигтай" жаргал гээд ер нь хүн төрөлхтөнд байдаг бүх сэтгэл хөдлөлийг нэг дор бүрэлдүүлчихдэг нь нэг учиртай. ... Тайлал юуг нь олъё гэхдээ би цонх даган хацрын нулимс шиг урсаж буй бороон дусал бүрийг ажиж, бодолдоо тунгаав. ... Бороо гээч их увдистай юм. Үүлнээс асгарч газарт буух тэр агшиндаа хүн бүрийн сэтгэл рүү шагайчихаад гардаг...     Алган дээрээ түүний дусал бүрийг мэдэрч тэнгэр лүү харан баясах бяцхан хүүхдийн сэтгэлд бороо орохтой зэрэгцэн нар манддаг. Жаахан охин байхдаа л лав би хар үүл үзээд "Бороо, бороо ороорой. Оросын мама ирээрэй" гэж дуулан дэгдэг байсансан. Бороонд норж, тогтоол усаар тоглож, эсвэл ээжийн хийдэг банштай цайг уугаад аав...