Сообщения

Сообщения за август, 2016
Изображение
Хөшигний цаана саран доогтой инээж Хөшигний цаана үүлс гуниж Хөшигний цаана цонхон дээр бороон дусал урсаж Хөшигний цаана хөшсөн би норж зогсоно. Хөшигний цаана ноход уурсан хуцалдаж Хөшигний цаана хөдөөгийн амьдрал үргэлжилж Хөшигний цаана хөхөө шувуу донгодож Хөшигний цаана хөшсөн би уйтгарлан зогсоно. Хөшигний цаана нар манддагаараа мандаж Хөшигний цаана уулс дүнсийдгээрээ дүнсийж Хөшигний цаана усны давалгаа цангасан хөрсийг ундаалж Хөшигний цаана хөшсөн би хөдлөхгүй зогсоно Хөшигний цаана хүүхдийн инээд цангинаж Хөшигний цаана хөх манан татаж Хөшигний цаана модод юуг ч юм шивнэлдэн ганхаж Хөшигний цаана хөшсөн би л хөшин зогссоор...
Изображение
Алсын замд уулсын бараагаар хань татаад Атан тэмээний алхааг тоолж цаг нөхцөөгөөд Аавын үгсийн үнэнийг тунгааж өөрийгөө зэмлээд Алжаал юугаа тайлж галт тэрэгний бүхээгт хажуулдаад Ээжийн дээлийн энгэрийг үнэрлэж сүүгээ нэг санагалзаад Эх орны Алтан чулуунаас адис авч хийморио сэргээгээд Эргэж ирэх өдрөө цаг тооллын бичгэн дээр дугуйлаад Элгэн нутгаасаа гараад хилийн дээс алхахад Энэ хорвоо бүхэлдээ миний л зүрхэнд багтаж Эдүгээ цагийн баатар би л юм шиг санагддаг Эгэл охин Отгонсайхан найргийн дэвтрээ цүнхлээд Эмч гэх алдрыг авч ирэхээр тэстэйгээ хамт урсдаг.