
Хайрын улирал маань гоёлоо зүүгээд хамаг дэлхийд өнгө нэмчихэж. Нахиалж буй бяцхан навчсыг харахаар өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодорч, сэтгэл сэргэх нь юутай сайхан. Юутай ч зүйрлэмгүй нэг тийм гоё мэдрэмж, ундраад л, урсаад л байх баяр хөөр, хаанаас ч юм зүрхэнд гэнэт ирчихсэн энэ их аз жаргал... Дотор минь багтаж ядах шиг санагдах энэ олон гэрэл гэгээг хаана хадгалахаа би өөрөө ч мэдэхгүй нь. Гудамжинд зөрөөд өнгөрөх гунигласан нэгнийг гүйж очиж тэврээд өөртөө байгаа энэ их энергиэсээ жааханг ч болов бэлэглэчих юмсан.