Сообщения

Сообщения за ноябрь, 2017
Хавар дэлбээлсэн яргуйн дэлбээг Шүүдрийн дусал дурлан таалах шиг Хайрт хүний бурам шиг үгэнд Шуналтайхан цэнгээд байхлаар Хүйтэн намрын зэвхий тэнгэр Хонзон санаж сааралтаад байна уу Хонгор зүрхний уянгат аялгуу Хоногоор эгшиглэж болохгүй юм гэж үү Намрын сүүл сарын тэнгэр Өвгөн мөртлөө намбагүй аж Найрын уянга уже дууссанд Өс санаж хилэгнэх аж Ерөөс намайг гуниглахгүй байхлаар Есдүгээр сар шиг аашилсан аж Арваннэгдүгээр сарын тэнгэр Арга ч үгүй ганцаардсан аж Эртний анд-миний сэтгэлд Ээнэгшин дасчихаад санасан аж Эсвэл түүний уужим орон зайг Эзэгнэх гэж нэг нь оролдсон аж Шаналал юуг нь дэвтээх увдистай Шиврээ бороо нь халаагаа өгсөнд Эвий, энэ нутгийн минь дээвэр Эвлэрч ер дөнгөхгүй аж Оройтож унагасан бороон дусал чинь Үүрийн жаврыг даагаагүй аж Өглөө сэрэхэд хөрст дэлхий Мөсөн дээлээ өмссөн байж Оройтсон бороо цонх тогшход Олон зүрх булиглаж, гуниглаж Одоо л нэг юм замхарч ядсан Олон дурсамж сэргэж, сэдэрч Тэнгэр чиний тавьсан зорилго Биелэл юугаа ...