Сообщения

Сообщения за август, 2017
Ухаант аавдаа өнгийн гоёлыг нь Урлаж өгч дийлэхгүй юм бол Утас зүү холбодог гэж  Утга үгүй онгироод яахав дээ Бусдаас намайг дутаахгүй гэж Бурхан шиг дээдэлж өсгөсөн байхад Буянт ижийгээ магтан дуулах Бодол, оюун дутаад байвал Бичиж чаддаг хүн би гэж Буруу бардамнаад яахав дээ Байгаль эхийн зүгээр л өгчихсөн Бяцхан авъяасын ямххан хэлтэрхийг Барьж авч дөнгөхгүй юм бол Баян гэж цээжээ дэлдэх Балга ч эрх байхгүй юм надад. Үеийн нөхөд минь ажилд гарсан ч Үр чинь харин оюутан хэвээрээ Үнэн гэж байдаг юм бол та Үүнийг надад тайлбарлаад өгөөч Хорин жил ижий аавтайгаа Хоолоо хуваалцаж идлээ дээ би Хонгор зүрх минь шаналж байлаа ч Хорвоогийн жамыг сөрж би зогсохгүй Эрүүл мэндийн манаанд зогсож  Эмч болохоор зүтгэсэн би Энэ насандаа сурч дуусахгүй Эгэл тавилантай анагаахын оюутан. Ичих юм даа заримдаа охин нь Ижийнхээ өврөөс салахгүй л юм даа Айх юм даа заримдаа охин нь  Аавынхаа энгэрээс холдвол яана даа Зорьсон зорилгоо мартаж гээлгүй Заасан замаасаа хальж гэл...