Сообщения

Сообщения за июль, 2017
Гарын таван хуруу шиг нэгнээ түшсэн голомтын Галын нь гурван тулга шиг ижилдэн өссөн болохоор Газар дээр ганц, ганцхан ах эгч хоёрыгоо би Гайхам ихээр санагалзаж, сэтгэлдээ бодох юм. Айлын хүүхдэд гомдоход тэнгэр хөмрөөд ирдэг Аргадуулах ахтай гэж бодохоор наран тэндээс манддаг Аягаа эвдэн эрхэлхэд арай дэндээд байдаг Алдааг минь засах эгчтэй болохоор айдас үргээд явчихдаг Оддын доор гэртээ ороход аавын харцнаас эмээдэг Одоо ирж байгаа гэж ах бид хоёр биенээ хаацайлдаг Охидын нөхөрлөл хэврэг гэж улс хүмүүс хэлэлцдэг Орчлонгийн тоосыг харин эгч бид хоёр хамт хөдөлгөдөг Нударга зангидаж дүүдээ хатуурхсан түүх ахад минь байхгүй Нударга зангидаж дүүгээ өмөөрсөн хатуу түүх харин бий Нулимс урсгасан хатуу үнэнгээр хацар алгаддаг ч миний эгч Нулимс арчиж, өршөөл эрэхдээ харц нь нууцхан уйлж байдаг Ахтай хүүхдүүд эгч мөрөөдөж Эгчтэй нь харин ах хүсдэг Аль аль нь дэргэд минь байдагт Айхтар ихээр бардамнаж явдаг Аавын сургаалиар хүмүүжиж Ээжийн энгэрт эрхэлж Амь биеийг олс...